хууль, эрхзүй
хууль, эрхзүй
“Адуунчулуун” компанид хувьцааны "ДАЙН" хурцдаж 18 хувийнхан нүүрсний машинуудын дугуйг дриллдэж хагалжээ
Зүүн бүсийн нүүрсний том уурхай болох “Адуунчулуун” ХК анхнаасаа л хувьцаа зэмшигчдийн дайнтай байсан. Одоогоос гурван жилийн өмнө бүрч хурцдаж зодоон, машины зам дээр шороо асгах сүүлдээ бүлэглэн цахилгаан дриллээр нүүрсний машины дугуйг хагалахдаа тулсан. Мөрдөн байцаалтанд удтал дуншсан энэ хэрэг саяхан шийдвэрлэгджээ. Тус уурхайн хувьцааны 51 хувийг Б.Шатар хүүгийн хамт, 18,15 хувийг гишүүн асан Ц.Шинэбаярын гэр бүл, мөн 18 хувийг “Найнги” компанийн захирал Ш.Мягмарсүрэн эзэмшдэг. 2019 онд уурхай алдагдалтай ажилласан тул хувьцааны ноогдол ашиг хувиарлаагүй
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4717
хууль, эрхзүй
Нөхөртэй нь явалдсан эмэгтэйг зодож, “хохирол”-д 25 сая төгрөг төлөх бичигт хүчээр гарын үсэг зуруулах гэжээ
Ийм нэгэн “айхтар” хэрэг гарчээ. 54 настай эмэгтэй Ж.А нь 32 настай Н.О-н гэрт очиж түүнийг нөхөртэй нь дотно харьцаанд орсон учир сэтгэл санааны болон бие махбодийн хохиролд 25 сая төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж хүч хэрэглэсэн, мөн хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэргийг үйлдэхдээ танил эрэгтэй хүнтэйгээ бүлэглэжээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... орой 20 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 2-р хороо ... тоотод гэртээ байхад хаалга хүн цохихоор нь тайлахад А гэдэг надад мөнгөний өртэй залуу зогсож байхаар нь гэртээ оруулсан. Удалгүй таван минутын дараа хаалга хүчтэй нүдэхээр нь тайлтал өндөр махлагдуу эмэгтэй танайд орох гэсэн юм гэхээр нь би танихгүй гээд хаалга хаах гэтэл А намайг араас татаж тэр эмэгтэйг гэрт оруулсан. Тэр эмэгтэй орж ирэнгүүтээ намайг заамдаж хоолой боож, элэг рүү 2-3 цохисон, үснээс зулгаагаад орон дээр суулгасан. А-д зурагтын дууг чангал гэрийн түлхүүрийг ав, утсыг нь ав гэхэд зурагтын дууг чангалж, гэрийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
15733
хууль, эрхзүй
Сонгинохайрхайн дүүргийн ЗДТГ-ын шинэ байранд хардалтаас үүдэлтэй зодоон болжээ
Энэ дүүргийн төрийн албаныхан нутгийн захиргааны шинэ байранд орсон ч зодооноор “мялаагаад” амжжээ. Зодоон нь бүр хардалтаас үүдэлтэй байжээ. 36 настай эмэгтэй Б.О нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Дүүргийн засаг даргын шинэ байрны 701 тоотод хохирогч Т.М-г нөхөртэйгөө хардсаны улмаас үсдэж, зулгаан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар хэсгийн үсний уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Гэрч Ж.Ц нь “... Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны шинээр баригдсан дүүргийн засаг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
12227
хууль, эрхзүй
Өргөмөл хүүгээ тарчлаадаг Сүхбаатар аймгийн хосыг туслах малчин нь бичлэг хийж илчилжээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, ... гэх газарт оршин суух 51 настай Амарсайхан, 50 настай Оргодол нар нь бүлэглэж өргөмөл хүү болох есөн настай А.Б-г зодож эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зүүн чихний сэтэрсэн шарх, баруун хацар, хүзүү, хэвлийд, хоёр дал, зүүн шуу, өгзөг, хоёр гуянд олон тооны сорви, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шалтгаангүйгээр хүйтэнд гэрээсээ нимгэн хувцастай нь хөөж гаргах, хоол унд өгөхгүй байх, байнга харааж зүхэх, морины хусуураар гар луу нь цохих, байнга зодох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
23414
хууль, эрхзүй
Гишүүд нь 22 тэрбумын хохиролтой гэх “Монкорд”-ын М.Дэлгэрмаад хоёр жилийн хорих ял оноожээ
2019 оноос эхэлсэн “Монкорд” ХЗХ-ны удирдлагын удтал дуншсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдээд эхэлжээ. 2019 оноос эхэлсэн энэ хоршооны дампуурлын хэрэгт 4500 гишүүн нь 22 орчим тэрбумаар хохирсон гэж шуугисан. Тэгвэл гүйцэтгэх захирал асан М.Дэлгэрмаа нь дүрмийн сангийн 900 сая төгрөгнөөс 152 саяыг завшсан, Мал хамгаалах сангаас малын тэжээл оруулж ирэх нэрээр 900 сая төгрөгний зээл хуурч авсан, Б.Дэлгэрмаа, О.Ананд, Л.Золзаяа, М.Рита нартай хуйвалдан дөрвөн гишүүний нэрээр хуурамч зээлийн гэрээ хийсэн гэх хэрэгт яллагдсан. “Монкорд”-ын жинхэнэ эзэн нь солонгос хүн агаад 2008 онд 200 сая төгрөгөөр худалдан авчээ. М.Дэлгэрмаа нь эхлээд нягтлангаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирал болон дэвшсэн байна. Эзэн нь Монголд байдаггүй тул сар бүр орлого, санхүүгийн тайлан балансыг имэйлээр авдаг байжээ. 2010 онд дүрмийн санг 400 сая болгож нэмэгдүүлсэн. Хоёр жилийн дараанаас cap бүрийн тайлан мэдээ цагтаа ирэхээ
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4731
хууль, эрхзүй
Хятад иргэд 600 сая төгрөгнөөс болж нэгнийгээ гуяанд нь заазуурджээ
Сүүлийн үед мөнгөнөөс үүдэлтэй томоохон хэрэг Монголд байдаг хятад иргэдийн дунд гарах болжээ. Жонш олборлодог компанийн захирал Ya.W –гийн барааг W.Qiang нь Хятад руу гаргадаг байжээ. Гэтэл сүүлийн үед нийлүүлсэн жоншны мөнгийг өгөхөө байсан гэнэ. Энэ хооронд Ya.W –гийн компани хүнд байдалд орж үйл ажиллагаагаа явуулахын тулд унадаг машинаа хүртэл ББСБ-ны барьцаанд тавьж зээл авжээ. Харин W.Q элдэв шалтаг тоочиж сүүлдээ хэл амаар доромжлох болжээ. Нийт авлага нь 600 сая төгрөг гэнэ. Нэлээд муудалцсаны эцэст 2022 оны
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4082
хууль, эрхзүй
Түүхийн хүрээлэнгийн туслах ЭША соёлын өв болох 17-р зууны шүншигний мөнгөн аягыг хулгайлж зараад баригджээ
Бүр Урт цагааны алт мөнгөний дарханд зарсан нь хайлуулсанаар 1630 оны үед бүтээгдсэн байх магадлалтай түүх соёлын үнэт биет өв ийнхүү дахин сэргэхгүйгээр устжээ. Уг шүншигний мөнгөн аягыг 2018 онд Дорноговь аймгийн Их хэт суманд явуулсан археологийн малтлага судалгааны ажлаар илрүүлж шинжээчид 45,6 сая төгрөгөөр үнэлжээ. Харин туслах ЭША С.О нь ердөө 228-хан мянган төгрөгөөр заржээ. Худалдаж авсан алт мөнгөний дархан нь “...2022 оны 4-р сарын 4-ны өдөр 19 цагийн үед манай нөгөө өрөөний дархан 30 орчим насны намхан биетэй шар царайтай залуу дагуулаад ирсэн. Тэр залуу 15 см орчим диаметртэй цэвэр мөнгөн аяга зарна
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3064
хууль, эрхзүй
Монголын харьяат хүү нь Хятадын харьяат аавыгаа зээлсэн мөнгөнөөс хүү бодлоо хэмээн халуун пийшэн дээр өгзөгөөр нь суулгажээ
Монгол Улсын иргэн, 41 настай, .... компанийн захирал Жао овгийн Ч.Р нь Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын .... тоотод байх өөрийн аав болох БНХАУ-ын иргэн Ж.З-гийн гэрт түүнтэй мөнгө хүүтэй зээллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний гарыг мушгиж пийшин дээр дарж гарыг нь цохиулсны улмаас Ж.З-гийн биед баруун шууны доод 2/1 хэсэг, сарвууны дээд хэсгийн зөөлөн эдийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4781
хууль, эрхзүй
Халамцуу багш эмэгтэй сурагчийнхаа эцэгтэй орцонд тэврэлдээд эхнэрт нь зодуулжээ
Ийм нэгэн сургамжтай бас хөгжилтэй хэрэг гарчээ. Тодорхой шалтгааны улмаас сургуулийг нь хэлэх боломжгүй юм. 38 настай эмэгтэй О.А нь Сонгинохайрхан дүүргийн ...-р дугаар хороо, Ханын материалын*** дүгээр байр, ... давхарт хардалтын улмаас хохирогч Н.М-ийн нүүрэнд гараараа 2-3 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд сорви гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч нь шүүгдэгчийн хүүгийн анги
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6536
хууль, эрхзүй
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ 2023 оны үр дүн нь гараагүй ажлаа сурталчилахад 39 сая төгрөг урьдчилан зарцуулжээ
Ажил хийхээсээ илүүтэйгээр сурталчилгаанд анхаардаг нь Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ аж. Тэрээр он гараад нэгхэн улирал өнгөрч байхад хийсэн ажлаа сурталчлуулж мэдээлүүлэхэд аль хэдийн 39 сая төгрөг гаргаад зарцуулаад эхэлжээ. Захирамжинд дурдсан “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн 2023 онд хэрэгжүүлэх ажлын үр дүн хагас жилээс нааш гарахгүй тул ёстой “төрөөгүй хүүхдэд төмөр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3413
хууль, эрхзүй
Жирэмсэн бүсгүй хүүхэд олсоны баяраа тэмдэглэж архидаад найз залуугаа хардаж зоджээ
Ийм нэгэн сургамжтай хэрэг гарчээ. Хохирогч залуу У.Б “... би хамтран амьдрагч Л-тай Цамбагарав дээр эхо оношилгооны газарт очиж харуулахад дөрвөн сартай жирэмсэн байна гэсэн. Тэгээд бид хоёр найз болох Гэрэлээ, Улсболд нартай уулзаж хүүхэдтэй болсны баярыг тэмдэглэхээр СХД-ийн .... -р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ред Рок зочид буудлын 101 тоот өрөөнд орж хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байсан. Миний хамтран амьдрагч О.Л нь намайг өөрийн найз Г
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3645
хууль, эрхзүй
“Гэгээн анир” сауныг түрээслэсэн эмэгтэйчүүд биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ
Энэ сайхан нэртэй газрыг 37 настай Н.Т, Ц.Б гэдэг хоёр эмэгтэй түрээслэн биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ. “Иллэг” хийлгэж байгаад баригдсан үйлчүүлэгч “... хаалгыг нь тогшсон шууд онгойлгосон, хоёр эмэгтэй байсан, 80-150 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээг санал болгосон, үүнд хөөстэй угаалга, гулгаа массаж, нэг удаа бэлгийн харилцаанд
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5347