хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Амьдралаа бүтэн авч үлдэхийн тулд нөхрийнхөө 4-р эмнэлэгт ажилладаг нууц амрагтай үсдэлцэн зоджээ
Үсчин гоо сайханч ажилтай, 35 настай, эмэгтэй Ц.О нь Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт Дөрөвдүгээр эмнэлгийн байран дотор иргэн Б.У-ийг өөрийн нөхөртэй хардаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас үснээс нь зулгаах, гараар алгадах, хөлөөрөө дэвсэх зэргээр зодсоны улмаас биед нь тархи доргилт, дух, баруун хөмсөг, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн чих, зүүн тохой, баруун шилбэнд зулгаралт, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулжээ. Хохирогч болсон явдлын тухай “...би өөрийн эрхэлсэн ажил дээрээ 00-ын өрөө ороод эргээд гарахад намайг хүн хайгаад байна гэсэн сургаар эмнэлгийн 7-р давхрын
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
12357
хууль, эрхзүй
“Каса Да Винчи” хотхоны иргэнээс бэлэн 120 мянган доллар хулгайлж 70 сая төгрөгөөр нь “Тоёото Харьер” авч унажээ
Цагдаа Нүхтийн аманд байдаг “Каса Да Винчи”, Хан-Уул дүүргийн “Анома”, “Оранж таун”, “Энхжин”, “Намуун Төгөл” зэрэг чинээлэг иргэд амьдардаг хотхонуудаас хулгай хийдэг О.Шинэбаяр, Б.Бат-эрдэнэ, Б.Эрдэнбаяр, Г.Билгүүн, Г.Гарьд, “тусалдаг” Д.Батмөнх нарын бүлэг этгээдийг илрүүлж, түрүүчээс нь шүүхэд шилжүүлжээ. Хулгайчид урьдчилан судалгаа хийгээд эзэд нь гадаад эсвэл хөдөө явсан хойгуур тусгай багаж хэрэгсэлтэй очиж “ажилладаг” байжээ. Зарим хэрэгт захиалгын дагуу хулгай хийсэн гэнэ. Дээрхи хулгайнуудаас хамгийн том нь өнгөрсөн оны 8-р сарын 25-нд Нүхтийн амны “Каса да Винчи” хотхоны 6... тоотоос 17 төрлийн 535 сая төгрөгийн бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан хэрэг аж. Энэ хэргийг О.Шинэбаяр үйлдэж, Д.Батмөнх тусалжээ.
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4147
хууль, эрхзүй
Баянзүрхийн Засаг дарга Н.Баярмөнх захирамж зөрчин өнгөрсөн онд хоёр ч зөвлөх ээлжилэн авч “даналзжээ”
Өнгөрсөээ оны хавар УИХ 2022 оны төсвийг тодотгож, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хамтад нь баталсан. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон. Мөн нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байх, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2943
хууль, эрхзүй
Өөр эмэгтэйтэй явсан экс нөхрөө “уйлж” байгаад залуучуудаар торцоовдуулсан хэрэг гарчээ
Ийм нэгэн хэрэг гарчээ. 2022 оны 12-р 28-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 33-р байрны гадна хоёр залуу хамт ажилладаг эмэгтэйнхээ салсан нөхөртэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “... найз нартайгаа шинэ жил тэмдэглэж байгаад салсан эхнэртэйгээ Зайсан Хилл цогцолборт таараад, ямар нэгэн зүйл яриагүй. Тэгээд гэртээ орох гэж байтал экс эхнэрийн дугаараас “чамтай хальт уулзах хэрэг байна,
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6911
хууль, эрхзүй
25 гаруй сая төгрөгийн хандив авсан “Тусгаар тогтнол”-ынхон Орос явж Шойгу, Путинтэй уулзахаар төлөвлөж байжээ
Өнгөрсөн онын хамгийн дуулиант хөдөлгөөний нэг нь “Тусгаар тогтнол” юм. Хөдөлгөөний удирдагч нь систем судлаач, “Үндэсний аюулгүй байдлын сан”-гийн тэргүүн Д.Банзрагч, цэргийн онол зүйн талаас нь “оператив тактикийн хүрээнд цэргийн холбоо зохион байгуулагч” хурандаа Ц.Цэрэндорж, бурхан номын талаас “Оройн дээд эрдэм, мандал, хангал номын сахиуст өргөө” хийдийн тэргүүн лам Д.Батсайхан, хөдөлгөөний гишүүн залуусын цэрэгжилтийн бэлтгэлийг “халуун цуст” Г.Тулга хариуцаж дирдаж байжээ. Систем судлаач Д.Банзрагч нь “Үндэсний аюулгүй байдлын сан”-гаа 2011 онд байгуулсан агаад хамтран зүтгэгч нь хурандаа Цэрэндорж байжээ. Тэдний шаардлага нь Ерөнхий сайдыг огцруулах
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4387
хууль, эрхзүй
БНСУ дахь НХХҮТ-ийн дарга Д.Баярмандах 13,4 сая воннын урьдчилгаа цалин авчээ
Энэ даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан С.Чинзориг томилсон бөгөөд парламент дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжлэгээр энэ ажилдаа тогтоод байгаа гэх мэдээлэл ХНХЯ-ныхны дунд бий. Өнгөрсөн онд ХНХЯ-ны ТНБД-ын тушаалаар БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн аж. Чөлөөлөгдсөн 11 хүнээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас заримыг нь салбарын сайдын шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч, нутаг буцжээ. Харин таван хүнийг нь буцаан ажилд нь томилсон аж. Ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдсөн нь тогтоогдож, Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу буцааж томилох ёстой хүнийг “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд орон тоо байхгүй” гэж тус улс дахь ЭСЯ-нд худал мэдээлэл өгч ажилд нь оруулаагүй гэдэг. Ингээд Д.Баярмандахыг шалгаж эхэлжээ. Шалгалтаар ч жижиг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4107
хууль, эрхзүй
“Хүрээ такси” компанийн захирлын зараад мөнгөөр нь гадаадад эмчилүүлэх гэж байсан фермийг хөөмийч Н.Наранбадрах залилсанаас нас барсан гэжээ
Ийм нэгэн ноцтой залилангийн хэрэг гарчээ. Хотын такси үйлчилгээд 1999 оноос явж эхэлсэн “Хүрээ такси” компанийн талийгаач эзэн нь 2007 онд Төв аймгийн Баянчандмань сумын Мянган хурган гэх газарт сүүний үхрийн чиглэлээр үнээний ферм байгуулж эхэлжээ. Урдаас 60 ширхэг эм гунж оруулж ирсэн байна. Улмаар үхрийн тоог олшруулж фермээ өргөжүүлээд стандартын дагуу сендвич талаас доош нь тоосгон ферм байгуулсан. Мөн гурван айлын ажилчдын орон сууц, худаг, 380 цахилгаан дэд станц, малын тэжээлийн агуулах гээд тэр хавьдаа хамгийн орчин үеийн ферм болжээ. Нийтдээ 70 га газартай, 120 толгой үхэр, трактор дөрөв, ковш, юниверсал болон пад трактор, 10 тоннын чиргүүл, дарш хураагч комбайн, трактор, нэг га услалтын системтэй гээд одоогийн үнэлгээгээр 2-3 тэрбумаар үнэлэгдэх байжээ. Гэтэл 2019 оноос захирлын бие өвдөж улмаар Монголд эмчлэгдэх боломжгүй гэжээ. Гадаадад эмчлүүлэхийн тулд маш их хөрөнгө хэрэгтэй тул үнээний фермээ нэг тэрбумаар зарахаар шийджээ. Эмчилгээндээ яаралтай орох шаардлагатай байсан тул маш хурдан зарахаар шийдэж Үнэгүй.мн, миний зар, зар мэдээ, шуурхай зар, 1950, ТВ25, ТВ9 гэх зэрэг зар тавих боломжтой газарт зар өгчээ. Энэ үед хөөмийч Н.Наранбадрах гарч иржээ. Тэрээр “би Монголыг төлөөлж дэлхийд хөөмийгөөр нэрээ гаргасан, надад фермийн аж ахуй эрхлэх ажил санаанд багтаад байгаа юм” гэжээ. Мөн “манай эхнэрийн эгч нь банкны зээл хариуцдаг, зээл бүтэх л юм бол 14-30 хоногийн дотор
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5372
хууль, эрхзүй
Шаардлага тавьсан “Шилдэг сургууль”-ийн school police зодуулжээ
Сургуулийн school police хийж байгаад зодуулсан хэрэг гарчээ. УБЦТС-д нярав ажилтай М.Б нь 2023 оны 2-р сарын 8-ны өдрийн 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Шилдэг” сургуулийн гадна талын зам дээр иргэн Ж.Наранхүүг машинаа холдуул гэх шаардлага тавихад эсэргүүцэж, хэрүүл маргаан хийж, цээж, нүд рүү нь цохисны улмаас түүний биед зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “...Шилдэг сургуулийн гадна school police хийж байсан, Шүүгдэгч өөрийн 30-8... УАЕ улсын дугаартай цагаан өнгөтэй
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4588
хууль, эрхзүй
“Сүлд” спорт хорооны дарга хурандаа, Даян аварга Н.Батсуурь 8,8 сая төгрөгөөр цалинжуулсан гадны хүнээ зарлана уу ...
ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны даргаар Даян аварга, хурандаа Х.Батсуурь ажилладаг. Тэрээр 2019 оноос хойш энэ хороог удирдаж байна. Өнгөрсөн онд “Төрийн хэмнэлт”-ийн тухай хуулиар тусгай хүчний байгууллагуудын спорт хороог Биеийн тамир, спортын хороонд нэгтгэхээр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6366
хууль, эрхзүй
Судалгаа үр дүнгүй санхүүжүүлдэг ШУТСан “Холимог сургалтын институт”, “Эжайл төслийн удирдлагын төв” ТББ-уудыг 145 саяар “үр ашигтай” санхүүжүүлжээ
Өнгөрсөн оны 2-р сард БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Шинжлэх ухаан технологийн сангаас нийт 4000 орчим судалгааг 150 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн дүн байна. Гэвч ийм өндөр дүнгээр хийсэн судалгааны хэд нь эдийн засгийн эргэлтээр орсон, патент болсон, инноваци болсон, бодитой суурь судалгаа болсонг үзэхээр муу үзүүлэлтүүд байдаг” хэмээн мэдэгдсэн. Тус сан нь судалгаа шинжилгээг үр дүнгүй санхүүжүүлдэг бол харин ТББ-уудыг “үр ашигтай” санхүүжүүлж иржээ. Үүний нэг жишээ нь “Холимог сургалтын институт” хэмээх ТББ юм. Нэрнээс нь харахад л сургалт явуулдаг нь ойлгомжтой. Гэтэл сан нь “Шинжлэх ухаан, технологийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах гэдэг том бөгөөд хариуцлагатай мөн өндөр өртөгтэй буюу 75 сая төгрөгийн ажлыг тус ТББ-д өгчээ. Өгөхдөө нээлттэй тендер зарлалгүйгээр, цахим хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэлгүйгээр тун нууцаар өгсөн байна. Иймэрхүү төрлийн нууц ажиллагаа
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3768
хууль, эрхзүй
Хамгийн баян сайдуудын нэг Ч.Номин амралтын цалингаа 1,5 дахин үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 3,9 сая төгрөг авчээ
Манай сайдууд дундаас хамгийн баяны тоонд Соёлын сайд Ч.Номин орно. Түүний баяныг бүгд мэдэх тул батлах илүү зүйл бичих нь цагийн гарз. Сайд хатагтай өнгөрсөн онд амраагүй ажилласан гэнэ. Гэтэл түүнд яамны ТНБД С.Оюунбилэгийн 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн Б/105 тоот тушаалаар ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж нийт 3,9 сая төгрөг олгожээ. ТНБД-тан нягтлан бодох мэргэжилтэй тул ингэж нэмэгдүүлж өгч болохгүй гэдгийг сайн мэдэж байсан. Мөн дээд байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байсан гэнэ. Гэсэн ч тэгээгүй тул сайддаа төрийн мөнгөөр тал зассан гэх хардлага төрж байна.
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3523
хууль, эрхзүй
“Чингис хаан” музейн захирал С.Чулуун Түүх угсаатны зүйн хүрээлэнд давхар ажиллаж долоон сая төгрөгийн цалин авсан нь илэрчээ
Монголын олон музейн захирлууд дундаас хамгийн алдартай нь “Чингис хаан” музейн захирал С.Чулуун юм. Түүний “бужигнуулсан” хэргүүдийн дуулианыг мэдэхгүй хүн цөөхөн. Сүүлийн үед том бужигнуулахаа больсон ч Түүх угсаатны хүрээлэнтэй хамтран тэрүүхэн тэндээ жижигхэн бужигнуулж байсан нь илэрчээ. Захиралтан “Хөдөлмөрийн хуул”-ийн дагуу “Чингис хаан” музейд хамаарагдана. Гэтэл Түүх угсаатны хүрээлэнтэй давхар хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан аж. Бүр Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүждэг хоёр ч суурь судалгаанд удирдагчаар
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3754