хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдахдаа нэг хүний 65 мянган төгрөгний үнэтэй тансаг хоол зоогложээ
Баянголын ИТХ-ын төлөөлөгчид хэмээх буцалтгүй тусламж авч ханадаггүй, чадавхижиж дуусдаггүй, төсөвд халгаатай, дарамттай нөхөд байсаар сонгуульт хугацаагаа дуусгах нь. Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдааны зөвхөн хоол ундны зардал л гэхэд гурван сая төгрөгт хүрэх шахдаг. Энэ удаагийн хуралдааны зардлаас харахад төлөөлөгчид нэг өдөр хуралдахдаа 2,7 сая төгрөгийг заржээ. Үүнээс 2,2 сая нь зөвхөн өдрийн зоогонд зарцуулагдсан агаад 35 төлөөлөгч нэг хүний 65 мянган төгрөгний үнэтэй тансаг хоолны сэт зооглосон байна. Үнээс нь л харахад арааны шүлс асгаруулам гэдэг нь тодорхой. 65 мянга гэдэг бол хотын төвийн дээд зэрэглэлийн зоогийн газрын хоолны цэсэнд байдаг үнэ. Төлөөлөгчид тансаг хоолон дээрээ уутаар нь к
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4314
хууль, эрхзүй
Ховдын малчин эр улаан гараараа чоно алжээ
Ховд аймгийн Зэрэг сумын малчин эр хотонд нь орж ирсэн чоныг улаан гараараа алжээ. Өөрөө хазуулж шархадсан байна.
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7224
хууль, эрхзүй
Ээж нь 15-тай охиноо “өврийг нь дулаацуулж мал машиныг нь заруулаад мөнгийг нь надад өг” хэмээн 30-тай эрийн өвөр лүү түлхжээ
Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 11-р сараас 2022 оны 3-р сарын 20 хүртэл ............ тоотод оршин суух С.М-ын гэрт амьдарч байх хугацаандаа түүний охин 15 настай П.Б-ийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан үедээ түүнтэй удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад энэ хэргийн цаана охины ээж П-гийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
15219
хууль, эрхзүй
“Дачин Тамсаг”-ийн хятад ажилчин Улаан номд орсон хар сүүлтийн 23 эвэр хилээр гаргах гэж байгаад баригджээ
Хятадын иргэн Ж.Ж нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Чингис Хаан" олон Улсын нисэх буудалд Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн MGL-235 дугаартай аяллын онгоцоор зорчихоор ирэхдээ амьтны гаралтай түүхий эд болох засаж янзалсан, тодорхойлох боломжгүй таван ширхэг амьтны эвэр, мөн ховор амьтан болох хар сүүлт / Gazella subgutterosa/ -ийн эд эрхтэн 23 ширхэг эвэр, нийт 28 ширхэг амьтны гаралтай түүхий эд болох эврийг Монгол Улсын хил, гаалийн хилээр нэвтрүүлэх гээд баригджээ. Тэрээр Монголд 2021 оны 11-р сарын 15-ны өдөр Монгол Улсад
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3744
хууль, эрхзүй
“Жи сэн сон мао” компанийн захирал Хө Бай Чао хоёр гартаа хутга заазуур бариад монгол иргэн лүү дайрч гэмтээжээ
БНХАУ-ын иргэн, 35 настай, “Жи сэн сон мао” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10-р хороо, Евро тауны .... тоотод оршин суудаг, Хө Бай Чао /Не Ваi сhао/ нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг шорлогын газрын гадна монгол иргэнтэй маргалдаж улмаар биед нь халдан хутгаар зүсэж, хатгаж эрүүл мэндэд нь хамар, духны хатгагдсан шарх, зүүн хацрын зулгаралт, цээж, хэвлийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4100
хууль, эрхзүй
Томилогдох эрхгүй атлаа Боловсролын хүрээлэнгийн захирал болсон П.Лхагвасүрэн, шийдвэр гүйцэтгэгч асан Б.Болортулга нарын ХЭРГЭЭС ...
Ийм нэгэн хэрэг шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. 2020 оны 1-р сард нийтийн албанд томлогдох эрхийг хоёр жил хасуулах болох торгох ялаар шийтгүүлсэн П.Лхагвасүрэн нь мөн оны 4-р сард БСШУ-ын сайдын тушаалаар Боловсролын хүрээлэнгийн захирлаар томилогдсон. Улмаар том албан тушаалд томилогдон хоёр жил гаруй ажиллаж, улсаас 40 орчим сая төгрөгийн цалин авсан гэнэ. Нийтийн албанд томлогдох эрхгүй хүнд ийнхүү “ногоон гэрэл” асааж өгсөн хэрэгт тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Болортулга холбогджээ. Түүнийг Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1-дэх хэсгийн 7.1.3-дахь заалтад “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах”-ыг хориглох” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177-р зүйлд “Шийдвэр гүйцэтгэгч эрүүгийн шийдвэр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4721
хууль, эрхзүй
Прокурор эр ЗГХЭГ-ын ажилтан эмэгтэйг зодсон гэх хэрэгт прокурор цагаадаж эмэгтэй нь торгуулжээ
Гурван жилийн өмнө гарсан энэ хэрэг сунжирсаар өнгөрсөн онд шийдэгдсэн. Тухайн үед УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн Сургалтын албаны ахлах прокуророор ажиллаж байсан М.Г нь ЗГХЭГ-ын нууцын ажилтан Ц.У-тай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд байрлах "Сан" зочид буудлын 406 тоот өрөөнд муудалцаж улмаар хохирогчийн цээж рүү нь өшиглөх, гараараа цохих зэргээр хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт холбогдсон. Харин эмэгтэй нь гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4635
хууль, эрхзүй
Цахим залилангийн хятад бүлэглэлийн толгойлогчид 3,4 тэрбум төгрөгийн ашгаараа дөрвөн ширхэг “Лексус-570”,”Ланд-200” машин худалдан авчээ
Одоогоос гурван жилийн өмнөх хамгийн дуулиантай хэргийн нэг нь 256, зарим хэрэгт 800 гэж тоологдсон хятад иргэдийн цахим залилан байсан. Энэ хэргийн толгойлогчид нь Жонг Хуа /Zhong Hua/, Ей Тинг /Ye Ting/ нар байжээ. Бүлэглэл нийт 11 хятад гишүүнтэйгээс гадна Монгол талаас М.Эрхбаяр элссэн. Тэд “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан хуурамч хаяг үүсгэж, хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад шууд чиглэсэн залилах гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай байгуулсан гэмт бүлэгт элссэн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9086
хууль, эрхзүй
“Жавхлант Орд”-ын Ч.Монгол-Эрдэнэ хятад захирлаасаа 20 саяыг авч Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Дарханчимэгт таван сая төгрөгийн хахууль өгчээ
БНХАУ-ын иргэн Мөнхөө буюу Мenghqiu нь 2011 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Жавхлант Орд” компанийн захирал гэнэ. Энэ компанийн Захиргаа хариуцсан орлогч даргаар Ч.Монгол-Эрдэнэ ажилладаг. Хятад монгол хоёр захирал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Зангатын уулын “Баян-Ундарга”-ын нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг Усны газрын Усны газрын Усны ашиглалтын хэлтсээр түргэн, шуурхай гаргуулахаар хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дарханчимэгт 20 сая төгрөгийг хахууль өгсөн гэх хэрэгт холбогджээ. Үүнээс таван саяыг нь дарга эмэгтэйн дүү Б.Орхончимэгээр дамжуулан өгсөн гэнэ. Усны газар нь ус ашиглах дүгнэлтийг ажлын 15 хоногт гаргадаг ч Б.Дарханчимэг хятад компанид ердөө дөрөвхөн хоногт багтаан өгчээ. Болсон явдлыг өгүүлэхэд
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5838
хууль, эрхзүй
Эхнэрийнхээ компаниар тендерт орж “Эрдэнэт”-д 915 сая төгрөгийн хохирол учруулсан гэх О.Марал-Эрдэнэд хоёр жилийн хорих ял оноожээ
Хоёр жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзориг, тус хэлтсийн мэргэжилтэн О.Марал-Эрдэнэ нарыг АТГ нийслэлд авчирч шалгах гэтэл тэднийг Орхон аймгаас гарахыг хориглосон шийдвэрийг шүүх гаргаж шуугиан тарьж байсан. Гэсэн ч О.Марал-Эрдэнэ нь хоёр өдөр цагдан хоригдсон байдаг. Өдгөө түүний хэргийг шүүх шийдвэрлэжээ. 2015 онд Худалдаа хангамжийн хэлтсийн мэргэжиилтнээр томилогдсон түүнийг 2017-2019 оы хооронд хувьдаа болон өөрийн эхнэр Б.Э-д ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.У-гын нэр дээр үүсгэн байгуулсан боловч зөвхөн тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Э-оос үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртдэг “А” компанитай Эрдэнэт үйлдвэрийг гэрээ байгуулж 2017 онд 49,8 сая, 2018 онд 186,8 сая, 2019 онд 368 саяын гэх мэт нийт зургаан гэрээ байгуулж төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,8 сая төгрөгийн их хэмжээний хохирол
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4998
хууль, эрхзүй
Армийн хурандаа төмөр замын хяналтын инженерийг нэгхэн удаа мөргөөд хөнгөн гэмтэлд 30 сая төгрөг төлжээ
Эдийн засгийн хямралын үед нэг мөргөж бас нэг мөргүүлсэний төлөө ийм их мөнгө төлсөн, авсан хэрэг гарчээ. Цэргийн хурандаа Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтын төмөр замын бүтээн байгуулалтын 206-р км газарт хохирогч хяналтын инженер Т.Баяр-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэд төмөр замын бүтээн байгуулалтанд цэрэг оролцох эсэх тухай “чухал” асуудлаас болж маргажээ. Хохирогчийн мэдүүлсэнээр оройн 22 цагийн үед хурандаа дууджээ. Очиход нөгөө багийн инженер Загдаа, Эрдэнэсүх нарын хамт сууж байсан гэнэ. Ингээд уух явцад Таван толгой-Зүүнбаянгийн бүтээн байгуулалтын оролцож байсан
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4110
хууль, эрхзүй
Дайчилгаанаас зугтаж ирсэн буриад хуульч Тушемилов Д.В монгол хүнийг алхаар 30 удаа цохиж хөнөөжээ
Өнгөрсөн оны намар Оросд цэргийн дайчилгаа эхэлэхэд олон буриад Монголд зугтаж орж ирсэн. Энэ үед нэгэн буриад монгол хүнийг гэрт хөнөөсөн хэрэг гарч шуугиан дэгдсэн. Тэгвэл энэ хэргийг нутагтаа өмгөөлөгчөөр ажиллаж байсан, хуульч мэргэжилтэй Тушемилов Дмитрий Владимирович үйлджээ. Тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны 89-р байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тодорхой шалтаг шалтгаангүйгээр алхыг зэвсгийн чанартай ашиглан иргэн Б-гийн толгой хэсэгт олон удаа цохиж, хүнийг онц
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6812