alim.mn | 2025.05.19
1930-аад оны Туркийн сонинд гарсан нэгэн Халимаг ноёны тухай мэдээ...
ЧИНГИС ХААНЫ УДМЫНХНААС НЭГЭН НЬ СОФИ ХОТОД НАС БАРАВ. ОРОСОД 20 МЯНГАН ГЕКТАР ГАЗАР, ХЭДЭН АРВАН МЯНГАН АДУУТАЙ, ПЕТРОГРАДАД ХУРЛЫН ГИШҮҮН АСАН НЭГЭН ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ ЯЗГУУРТАН ХАЛИМАГ ЭРИЙГ ОРШУУЛАВ. УЧИР НЬ ТЭРЭЭР СОФИ ХОТОД ХАР АЖИЛ ХИЙДЭГ БАЙВ.
Тэмүжин ба Хубилайн цусны ноён Сэрив сав түмэний удмынхан юу хийдэг байв? Нэг дүгээр сарын 19-өөс 20-ны шөнө Софи хотын Клементинаны эмнэлэгт Оросын монгол ноёдоос Сэрив сав талал төгсжээ. Тэрээр Тэмүжин Чингис хааны гэр бүлийнхний нэгэн болж 1881 онд нэгэн түмтийн ноёны гэрт төржээ. Тэмүжин Чингис хааны бүх залгамжлагдаас үлдсэн хүсэл тэмүүлэл бүхий хүчирхэг нэгэн характертай тэрээр амарлингуй даруухан харагдхын зэрэгцээ өвөг дээдээс өвлөгдөж ирсэн өндөр ёс суртахуунаа хэзээ ч алдаагүй юм.
Тэрхүү ноён Сэривийн гэр бүлийнхний гарт Чингис хаанаас өнөөг хүртэлх ургийн бичиг байдаг. Энэхүү ургийн бичигт Сэрвийн нэр ч байдаг. Ноён Сэрив нь түүний өвөг дээдэсийн нэгэн болох Хубилай хааны Бээжинд хадгалагдаж буй зурагтай маш адилхан юм. Ноён С.Д. Түмэн Софи дахь Оросын монголчууд, халимагууын дунд туйлын хүндэтгэл хүлээсэн нэгэн байв. Угсаа гарлаасаа шалтгаалан агуу хүний бүх шинжийг хадгалсан нэгэн байв.
Энэхүү Софид нас барсан Сэривийн өндөр өвөг нь болох Оросын армийн ахмад Жав түмэн 1814 онд Оросуудын Наполёонтой хийсэн дайны үеэр Халимагийн 2-р хорооны бүрэлдэхүүнд Парисын хаалганд тулж энэхүү хотод хамгийн түрүүнд дайрч орсон баатарлаг гавъяат цэрэг байжээ. Оросын эзэн хаан I Александр нь Жав Түмэний энэхүү баатарлаг гавъяаг нь үнэлж цагаан бүргэдийн одонгоор шагнажээ.
Оросын эзэн хаан энэхүү одонг зөвхөн дээд тушаалын Орос генералуудад нь өгдөг байжээ. Чингис хааны үлдээсэн ёс суртахууны хуульд байнгын үнэнч халимагууд Цагаан хаанд захирагддаг байв. Тал нутгийн энэхүү дайчин баатарлаг үр ач нар хувийн амьдралдаа байнгын даруу өндөр ёс суртахуунтай, цэвэр ариун хүмүүс байв.
Тэрхүү монгол ноён Сэрив нь үүний нэгэн жишээ болж Софид амьдарч нас барах хүртлээ ийнхүү хайрлагдсан нэгэн байв. Ядуу ажилчдад эцэг мэт хандаж байснаар тамхины агуулахын бүр ажилчдаар өөрийгөө хүрээлүүлжээ. Энэхүү хүндэт хүнийг нас барахад эр эм бүх ядуу ажилчидихэд гашуудан оршуулгын дээр нь ирж их дуугаар уйлалдан "Сэрив түмэнд" гэсэн бичигтэй цагаан цэцгээр чимэглэсэн цэцэг өргөжээ.
ЭНЭХҮҮ ИХ ХҮНИЙ АГУУ СҮНСНИЙ ӨМНӨ ГҮНЭЭ БӨХИЙН ИХ ТЭМҮЖИНИЙ УДМЫН ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭМҮЙ хэмээн өгүүлжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ