alim.mn | 2025.09.05
Үл таних тэрбумтан Неймарт бүх хөрөнгөө гэрээслэн үлдээжээ
Энэ хорвоо элдэв сонин явдлаар дүүрэн юм аа. Бразилийн хөлбөмбөгч Неймарт нэг тэрбумтан өөрийн бүх хөрөнгөө гэрээслэн үлдээжээ. Тэр тэрбумтан Неймартай уулзаж үзээгүй нь олны сонирхлыг их татаж байна.
Тэрбумтан эр өнгөрсөн 6 сарын 12-нд Бразилын Порто-Алегри дахь албаны өрөөндөө хоёр гэрчтэйгээр гэрээслэлээ бичиж, хуульчдаа хадгалуулсан байна. Тэгэхдээ 33 настай Неймарыг өв залгамжлагчаараа нэрлэж, өв хөрөнгөө үлдээсэн бөгөөд нийтдээ 846 сая паундын хөрөнгө яригдаж байгаа ажээ.
Тэрбумтны талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, эхнэргүй, хүүхэдгүй гэнэ. Неймарын гэр бүлсэг чанар, аавыгаа хүндлэн харилцдаг нь тэрбумтанд онцгой сэтгэгдэл төрүүлж, хөрөнгөө өвлүүлэн үлдээхээр шийдсэн гэх таамаглал гарч байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ