“KISS” тайчих клубын захирлыг айлган 500 мянган төгрөг авч, 500 гр “Velye” архи татсан “Шивээс” Түвшинжаргал нарын ХЭРГЭЭС...

Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Ачид” зочид буудалд ажилладаг “KISS” тайчих клуб өнгөрсөн оны 11-р сард хамгаалалтын албанд харьяалалтай “хүнд” гаруудын дайралтанд өртсөн. Тэд бүгд хамгаалалт, десант хувцастай, 185-190 см өндөр, 90-120 кг жинтэй, хүрэн бор царайтай, сахал шивээс болсон айдас төрүүлэм эрчүүд байжээ. Ялангуяа “босс” нь болох өмнө нь долоон удаа ял шийтгүүлж байсан А.Түвшинжаргал нь “шивээс” хочиндоо таарсан баруун талын хуузаасаа хүзүү чиглэсэн том шивээстэй. Түүнтэй хамт Н.Нямбаяр, О.Зоригтбаатар, Д.Түвдэндорж нар байжээ.
Болсон явдлын талаар “KISS”-ийнхэн ийн мэдүүлжээ.
“... Тухайн өдөр оройн 22 цагийн орчимд зөөгч Саруул, Нямаа, менежер Батзориг, тайчигч бүсгүйчүүдийн менежер Фокс нар ажлаа хийж байхад баруун талын чихний доод хэсгээс эрүү рүүгээ чиглэсэн шивээстэй, ширүүн харцтай, хар царайтай, махлаг биетэй, 175-180 см өндөртэй, 100 гаруй кг жинтэй, ногоон өнгийн куртик, ногоон эрээн өнгийн өмд, цамцтай, 40-50 насны эрэгтэй, шар царайтай, онигор нүдтэй, халимаг үстэй, 185-190 см өндөр, 90-100 кг жинэй, хар өнгийн куртиктэй, 25-35 насны эрэгтэй, бор царайтай, 175-180 см өндөр, ноосон малгай, саарал өнгийн куртиктэй 25-35 насны эрэгтэй гээд нийт гурван хүн орж ирэхээр нь ямар үйлчилгээ авах талаар асуухад “чамд хамаагүй, би Монголын бүх стрип клубт хөндлөн байдаг, хурдан хөдөл п-зда нараа, энийг хариуцдаг Бөхөөг дууд” гэхээр нь менежер Батзориг очсон. Тэгэхэд “чи намайг мэдэх үү?, намайг шивээс Түвшөө гэдэг, хороололд намайг танихгүй хүн байхгүй, би шоронд улс төрийн томчуудаас эхлээд бүх хүмүүстэй байж үзсэн, чи муу п-да яагаад энэ газрыг ажиллуулдаг юм” гээд гараа далайж айлгасан. Дараа нь зөөгч Саруулыг дуудаж “архи авч ир п-да минь” гээд “Velye” нэртэй архи 100 граммаар таван удаа өөртөө хийлгэж, хамт явсан хүмүүстээ ундаа, пиво авч өгсөн. Энэ үед гаднаас захирал Ханболд орж ирэхэд шивээс Түвшээ манайд үйлчлүүлж байсан хүнтэй маргалдаж “чамайг ална, хутгалж ална” гэж орилж байгаад утсаараа “би энд хүмүүст зодуулчихлаа, хурдан ир п-даа нараа” гэсэн. 20 орчим минутын дараа хар өнгийн куртиктэй, урт хар үстэй, бор царайтай, 190-195 см өндөр, 120 кг жинтэй, 30 орчим насны Нямбаяр гэж дуудаж байсан хүн орж ирээд “п-здаа минь доошоо бууя, п-здаа нарыг алья” гээд В1 давхар руу буусан. Муудалцсан үйлчлүүлэгч нь ВИП15-р өрөөнд байсан. Нямбаяр нь халааснаасаа хутга /нарийхан үзүүртэй, үзүүр хэсгээрээ тахир, гол хэсгээрээ нугалж эвхэгддэг/ гаргаж ирээд “ороод алчихъя” гээд сарвалзуулж хөдөлгөөд орох гэж дайрсан. Энэ үед захирал Ханболд, тайчигчдын менежер Фокс, зөөгч Саруул нар үйлчлүүлэгчээ хамгаалж уулзуулахгүй гэсэн. Менежер Батзоригийг заамдаж гинжийг нь тасалсан. Тэгэхээр захирал “шивээс” Түвшөөгөөс “та яг яах гээд байгаа юм бэ” гэхэд “надад 500 мянгыг өгчих, тэгвэл бид явлаа” гэхээр нь “за” гэсэнд тэрээр хамт явж байсан гурваа “эндээс зайл” гээд хөөгөөд гаргачихсан. Менежер Батзориг зөөгч Нямааг явуулаад АТМ-аас мөнгө авч өгсөн. Тэгэхэд “шивээс” Түвшөө захирал Ханболдод “танайх манай шуурхай албанаас хүн ажилд ав, бидэн шиг хүмүүс ирээд ийм асуудал гаргаад байвал та нарт хэцүү шүү” гээд явсан. Үүнээс хойш хоёр хоногийн дараа өнөөх Нямбаяр нь ирээд “манай шуурхай бүлгээс хүн ажилд авах юу болсон бэ” гэхэд менежер Батзориг “дараа больё” гээд явуулсан ...”
Үүнээс үзэхэд хамгаалалтын албаныхан тайчигч клубуудад ”уран” аргаар үйлчилгээгээ шахахаар шийдсэн аж. Эхлээд шивээстэй нөхдийг явуулж үхтэл нь айлгаад дараа нь хамгаалалтын алба авахыг тулгадаг болжээ. Өдгөө энэ хэрэг шүүхийн шатанд явж байна. Давж заалдах шатны шүүх А.Түвшинжаргалд онооссон дөрвөн жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн бол Н.Нямбаярын гурван жилийн хорих ялыг нэг жилээр бууруулсан. О.Зоригтбаатар, ДТүвдэндорж нарын тус бүрийн хоёр жилийн хорих ялыг 10 сая төгрөгийн торгох ялаар сольжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ