alim.mn | 2025.09.11
Оюутолгойн “ховч шар” О.Номинчимэг гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг ордон хавиар Оюутолгойн ховч шар гэсэн яриа гарч байсан. О.Номинчимэг Токиогийн их сургууль, Колумбын их сургууль дүүргэсэн боловсролоор хэний ч дор орохгүй. Оюутолгойтой ойр, нөхөртэйгөө хамт Оюутолгойгоос төрсөн тэрбумтан гэлцдэг л юм. Нөхөр Амарбаясгалан нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг. О.Номинчимэг “Рио тинто” Хувьцаат компаний хувьцаа эзэмшигч.

   Нэг удаа УИХ, Засгийн газраас Оюутолгойд орж гарч буй мөнгийг Монголбанкаар дамжуулах хууль өргөн барьж, намрын чуулганаар хэлэлцэн батлахаар болжээ. Оюутолгойн гүйлгээг Монголбанкаар дамжуулах нь Монгол Улсад маш их ашигтай. Үгүйдээ л Оюутолгойд орж гарч байгаа гүйлгээг хянаж, ямархуу баялаг гарч байгаа нь тодорхой болно. Гэтэл Монгол төр дотооддоо хичээнгүйлэн нууцалж байсан энэхүү тогтоолын төсөл “Оюутолгой” компанийнханд ил болж, Олон Улсын санхүүгийн байгууллагаас багагүй дарамт иржээ. Монгол төрийн нууц, УИХ, Засгийн газрын цөөн хүний хүрээнд бичиж байсан хуулийн төсөл яагаад задрав.  Төрийн ордны мэдээлэл гадныханд задалсан хүнийг Оюутолгойтой ойр, Рио Тинтогийн хувьцаа эзэмшигч О.Номинчимэгийг гэж тамхины цэгт яригдаж, улстөрчид ч битүүхэн хардаж байна. Тиймээс энэ эмэгтэйг Засгийн газар, УИХ-аас холдуулж, Хотын даргын орлогчоор тавьсан гэж байсан. Удалгүй намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ