alim.mn | 2025.06.18
Нэгийн А ангийн анх сонгогдсон 30 хөөрхөн гишүүн Д.Амарбаясгалангийн далласан газар гарч ирж, Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайд, Т.Мөнхсайханыг ЭМ-ийн сайд болгохгүй гэж эсэргүүцжээ

Нэгийн А ангийнхан гэж нэрлэгдсэн жагсаалтаар голдуу орж ирсэн хэдэн хөөрхөн гишүүн, шинэхэн Ерөнхий сайдын үүдийг сахиж, буруу зөрүү албан бичиг барьж гүйсэн. Үүнийг саяхан огцорсон Л.Оюун-Эрдэнийн ажил хэмээн хүмүүс хардсан билээ. Гэвч албан тушаалаа гэнэт өгсөн Л.Оюун-Эрдэнэ тархи толгойгоо амрааж ямар нэг улс төрийн хийхгүй, намынхантайгаа уулзахаас зайлсхийж байгаа ажээ. Харин төрийн ордноор хөтлөлцөн гүйлдээд байгаа анх удаагаа сонгогдсон 30 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дохио зангаагаар хөдөлж, амьхандаа улстөрийн "шантааж" хийж явжээ. ШУА-ийн ерөнхийлөгч асан өндөр настай Д.Рэгдэл гуай залуусын хөлд чирэгдэн гүйж явсан нь нутгийнхаа Д.Амарбаясгалан даргадаа хүч нэмэн тусалж явсан нь тэр. Тэр шинэ 30 "памперстай" гишүүн өөрсдөө сайд болох гэж биш, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд болгохгүй гэж "хоороороо" гүйж явсан нь тэр гэнэ. Б.Энхбаяр ч яах вэ, Д.Амарбаясгаланг нүүрсний хуульч гээд улалзтал шүүмжилж, амар заяаг нь үзүүлээгүй. Спикер Д.Амарбаясгалангийн зуултад орох аргагүй. Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг дахин сайд болгохгүй гэж улайран зүтгэсний учир юу вэ. Т.Мөнхсайхан гишүүний ээж Говь-Алтайн хүн. Унага эхээ дагадаг бол яах аргагүй УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай нэг нутаг угшилтай даа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ