alim.mn | 2025.06.18
С.Жавхлан сайд амандаа алтан халбагатай төржээ

Сангийн сайд Б.Жавхланг Ерөнхий сайдаар үлдэж магадгүй гэх яриа анх явсан. Сүүлдээ хамгийн муу ажилласан сайд гэж, мөн танхимынхаа тэргүүнээс урвасан хэмээн тодруулж ажлаа өгөх ётой гэж нэлээн баалуулсан. Сангийн сайд болох санаатай улс ч олон байсан биз. Гэвч энэ 2025 оны төсвийг гардан боловсруулсан, төсвийн тодотгол хийвэл байх ёстой хүний ёстой гэж үзэн үлдээжээ. Аргагүй л амны хишигтэй, амандаа халбага зууж төрсний ач биз ээ. Гэхдээ төсвийн тодотголоо батлуулж, санхүүгийн асуудал жигдэрч цэгцэрсний дараа Сангийн сайдаа ажлаа өгөх асуудал ч сөхөгдөж магадгүй гэнэ. Нэг үгээр хэлбэл "тэнсэнтэй" шахуу сайд юм даа.   


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ