alim.mn | 2025.06.11
Женко ганцаардсан "Банхар" болжээ

Яармагаас эхэлсэн зураач Халтмаагийн Баттулга улстөрд одтой байж, АН-ыг атгаж, Ерөнхийлөгч хүртэл явлаа. Тэрчлэн цахим ертөнцийг базаж, ямар ч асуудлыг өөрийн талд эргүүлдэг их хүчтэй байв. Бүр Женкогийн шүүрт, "сахиусан тэнгэрүүд" гэх хүүхнүүд байлаа. Тэд нь хэл ам гэж улаан хэлтийг урдаа оруулахгүй. Өнөөдөр цахим ертөнц дэх хүч мэдэгдэхүйц илт суларч, дэмжлэг багасав.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх чуулганы үеэр гадаадаас яаран ирж АН-ынхныг Оюукийг дэмж гэж тулгажээ. Ардчилсан намын гишүүд Женког дэмжээгүй. Мөн өөрийнх нь хүчээр УИХ-ын гишүүн болсон гэж болох сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан нарыг чуулганы танхимд орж саналаа өг гэж тулгаад бараагүй сурагтай. Түүний үгээр явж, даллласан газар нь далд ордог улстөрчид улам цөөрсөөр, ганцаардсан Банхар болж буй тухай ордноор яригдаж байна. Цаст уулын цагаан барс ч цаг нь ирэхээр зүдэрдэг л хорвоо доо...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ