alim.mn | 2025.05.14
Д.Амарбаясгалан, С.Амарсайханыг Ерөнхий сайдад сойж байж гэнэ үү?

Сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэр гэх бүсгүйн гурван сарын өмнөх сториг ил болгож, ард түмний аманд хаяж өглөө. Ерөнхий сайдыг хүү бэрийн тансаг хэрэглээ олны уур хилэнг хөдөлгөж байна. Санамсаргүй зүйл гэж байхгүй. Үүнийг ил болгосон нь ашиг сонирхолтой ч холбоотой биз. Юутай ч огцруулах тухай хөндөн ярьж байна. Ерөнхий сайдын суудал ганц, өнгөлзөх хүн олон. ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болох санаархалтай гэдэг.

Тэрчлэн мэргэжшсэн "намчин" улстөрч гэж болох УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч энэ суудлыг харж яваа. Ингэхдээ өөрийн дотнын нөхөр Шадар сайд С.Амарсайханыг "жинхлүүлэх" санаатай гэлцэнэ. Хоёр Амар гар нийлэхээрээ амаргүй. Тухайлбал Хотын дарга асан Д.Сумъяабазарыг энэ хоёр нийлж "мэрж", буллидсээр байгаад албан тушаалаас нь буулгаж чадсан. Иймээс хоёр Амарыг "дотор" санаатай, арга заль ихтэй, улстөрийн хоронд нэвтэрсэн гэх юм билээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ