хууль, эрхзүй
хууль, эрхзүй
63-р ангийн гал сөнөөгч хажуунаас нь “зааварласан” хүнийг усан буугаар шүршиж амийг нь хохироосон хэргийг шийдвэрлэжээ
Ийм нэгэн явдал хоёр жилийн өмнө гарсаныг шүүхээр саяхан хянан шийдвэрлэсэн байна. Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн гал сөнөөгч нь 2020 оны 4-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун жанжин ... дугаар гудамжны ... тоот хашаанд шатаж буй байшингийн галыг унтраах үүргээ гүйцэтгэж байх явцдаа хохирогч Б.Б-гийн цээжин тус газарт даралттай усаар шүршиж болгоомжгүйгээр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6231
хууль, эрхзүй
200 сая долларын хөрөнгө оруулалт буюу “Буха Интернейшнл” компани америк залилагчид 7500 доллароор “хулхидуулсан” ХЭРГЭЭС ...
Гэнэт орж ирдэг олон зуун сая долларын гадаад хөрөнгө оруулалтанд одоо ч итгэдэг компаниуд байдаг аж. “Буха Интернэйшнл” компаний захирал “EM CAPITAL INVESTMENT GROUP” компаниас 200 сая ам.долларын хөрөнгө оруулах болсон талаар ажилтнуддаа мэдэгджээ. Хөрөнгө оруулагч нь “BB&T” банкаар хөрөнгө оруулалтаа дамжуулна, манай төлөөлөгч танайхтай холбогдоно гэсний дагуу удалгүй Терри Ли Нэнси/Terry Lee Nance/ гэгч whats up цахим сүлжээг ашиглаж холбогджээ. Өөрийгөө хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч гэж танилцуулаад 200 сая долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ урьдчилгаа 500 мянган долларыг “Хонг Конг”-ийн арилжааны банк дахь дансанд шилжүүлэх талаар шаардлага ирүүлсэн гэнэ. Үүнийг монгол компани эсэргүүцэж
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3732
хууль, эрхзүй
Гомо залуу эрэгтэй хүнийг “таслаад” хүчирхийлсэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ
23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргил” худалдааны төвд худалдагч ажилтай, Д.А нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б.ын хүсэл зоригийн эсрэг, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ. Болсон явдлын талаар хохирогч нь “...12-р сарын 04-ний өдөр 18:00 цагийн үед Ариука над руу залгаад уулзаж ганц хоёр шил юм ууя гэж ярьсан. Тэгээд 19 цагийн үед 13-р хорооллын урд талын автобусны буудал дээр тосож авч уулзсан. Тэрээр комеди клаб дээр гэнэт дуудагдлаа, очиж хошигночихоод ирье гэж хэлээд чи манай дүү Д-тай танилцаад уугаад байж бай гэж хэлээд яваад өгсөн. Д манай гэрт ороод гурван хундага архи уугаад, миний орон дээр унтаад өгсөн. Оройн 21 цаг 36 минутын үед А залгаад 13-р хорооллын урд талын автобусны буудал дээр би тосож аваад дөрвөн лааз пиво аваад манайх руу орсон. А, Д бид гурав 0.75 литрийн шил архи, пиво уугаад би 10 цаг өнгөрөөж гэрээсээ гараад Солонгост байдаг найз охинтойгоо утсаар яриад
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
7469
хууль, эрхзүй
Багын найзаасаа “үеэл дүүгээ надтай хамт хонуулчих” гэж гуйгаад зодуулжээ
Ийм нэгэн хэрэг саяхан Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 01-р сарын 03-ны шөнө 24 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Чандмань хүнсний дэлгүүрийн гадна “эхнэртэй байж эмэгтэй дүүтэй янз бүрийн асуудал үүсгэх гэлээ” хэмээн хохирогч С.А-г дэгээдэж унаган нүүр лүү 2-3 удаа гараараа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “...багын найз Х болон түүний үеэл дүү эмэгтэйтэй тааралдаж дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр шар айраг худалдан авч миний жолоодож
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5372
хууль, эрхзүй
Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг түлхэж унагаасан Баянхонгорын АН-ын гишүүн 800 мянган төгрөгөөр торгуульжээ
Өнгөрсөн оны намар АН-ын Онц их хурал “UB” паласд болоход лайвчин Д.Мөнх-Эрдэнэ лайвдаж байгаад хөөгдөж гарсан. Энэ үеэр Д.А нь
“үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүстэй маргалдаад байсан” гэх шалтгаанаар алдарт лайвчинийг хурлын танхимаас гарах хэсгийн шат руу түлхэж унагаасны улмаас түүний биед тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Эрүүл мэндээрээ хохирсон лайвчин ““...2021
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4637
хууль, эрхзүй
Нэг жил илүүгийн хугацаанд 350 мянгаас 10 сая төгрөгийн үнэтэй 55 унадаг дугуй хулгайлсан этгээдийг баривчилжээ
Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2021 оны 11- сарын 10-ны өдрийн хооронд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны давхарт цахилгаан шатны хажуугаас болон тухайн байрнуудын В1 давхар, авто зогсоолд зориулалтын бэхэлгээгээр бэхэлж, байрлуулсан байсан иргэдийн унадаг дугуйнуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нийт 55 удаагийн үйлдлээр авч, нэр бүхий 56 хохирогч нарт 77.7 сая төгрөгийн, нэг иргэний нэхэмжлэгчид 150 мянган төгрөгний нийт 77.8 сая буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. Түүний хулгайлсан дугуйнуудын дотор 1,8 сая төгрөгийн үнэтэй “Giant 800 plus” , хоёр сая төгрөгийн “Cannondale terral 6”, 3,8 сая төгрөгийн үнэтэй “Норко” загварын унадаг дугуйг оржээ. Түүнээс гадна 5,1 сая төгрөгийн үнэтэй “Cannondale Jkl”, бүр 10 сая төгрөгийн үнэтэй “Cannondale” загварын унадаг дугуйг ч хүртэл байгаа аж. Хэрэг явдлын
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2693
хууль, эрхзүй
“Хэрлэн Энерго”-гийн гүйцэтгэх захирал асан цагдаагийн ахмадад 100 САЯ төгрөг “санал” болгож доошоо тонгойжээ
Ийм нэгэн хэрэг Говь-Сүмбэр аймагт гарч “санал” болгогч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр санал болгон, амласан гэмт хэрэгтээ 12 сая төгрөгөөр торгуулжээ. Иргэн Б.Б нь “Хэрлэн Энерго” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “ГААС” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа 2022 оны намар Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгчид татварын хэргийг өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлэхийн тулд нэг зуун сая төгрөг өгөхөөр амлаж, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ. Оны эхээр “Сүмбэр
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5406
хууль, эрхзүй
Ажилтанаа манартал нь цохисон ХЗҮХ-гийн эрдэмтэн НБД С.Сүхбаатарыг 1,2 сая төгрөгөөр торгожээ
Хууль зүйн үндэсний хүрээлэн дээр хуульчид нэгнийгээ цохиж байхад иргэд гудамжинд зодолдох нь аргагүй биз. Өнгөрсөн онын хавар тус хүрээлэнгийн эрдэмтэн НБД С.Сүхбаатар эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.С-Э-г шанаан тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Энэ хэргийн шүүх хурал саяхан болж НБД-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэмээн 1,2 сая төгрөгөөр торгожээ. Хохирогчийн зүгээс мөнгөн төлбөр нэхэмжлээгүй байна. НБД-тан цохисон шалтгаанаа ажлаа тааруухан хийдэг болохоор нь шаардлага
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4138
хууль, эрхзүй
“Сэргэлэн” малчин эр охиноо нас барсаныг нууж улмаар 10 жилийн хугацаанд 4,2 сая төгрөгийн хүүхдийн мөнгө аваад баригджээ
Ийм нэгэн хэрэг Баян-Өлгий аймагт гарсан байна. Тус аймгийн Улаанхус сумын харьяат, 43 настай Х.М нь өөрийн охин болох З-г 2008 оны 2–р сарын сүүлээр нас барсан байхад бодит байдлыг нуух замаар М-ийн З-гийн нэр дээр төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2012 оны 10-р сараас 2020 оны 3-р сар хүртэл сард 20000 төгрөгөөр нийт 1,8 сая, 2020 оны 4-р сараас 2022 оны 3 –р сар хүртэл сард 100000 төгрөгөөр нийт 2,4 сая төгрөгийг авч, нийгмийн халамжийн санд нийт 4,
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6491
хууль, эрхзүй
УСУГ-ын инженер онцгой обьектод “Бөмбөг дэлбэрлээ” гэсэн бичиг тавьсанаас болж тагнуул, цагдаагийнхан ирж бөөн шуугиан дэгджээ
Ийм нэгэн хэрэг оны өмнө УСУГ-ын харьяа улсын онцгой обьект болох нийслэлийн ундны усны Дээд эх үүсвэрийн станцад болжээ. Онцгой обьект гэдгээрээ үйл, ажиллагаа, хамгаалалтыг Дотоодын цэргийн 805-р анги хамгаалдаг. Гэтэл станцад инжежер ажилтай Д.Ж нь гарсан гэмтлийг засахаар очиход оруулдаггүй, мөн машин тавиулдаггүй гэх шалтгаанаар харуулуудаар “тогломоор” санагдаж “Бөмбөг дэлбэрлээ Аюул” гэсэн бичигтэй цаасыг доод ажилтанаараа хашаанд тавиулжээ. Бичгийг харуулууд олох эсэхийг шалгах санаатай ч байсан
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4056
хууль, эрхзүй
Койнд 96 сая төгрөг оруулсан “Сайн ломбард”-ын ажилтнууд хуурамч эдлэл барьцаанд тавьж зээл аван байгууллагадаа 186 сая төгрөгийн хохирол учруулжээ
Монголд койны халуурал эхлэхэд хүмүүс гэмт хэрэг үйлдэж мөнгө олон оруулж байсан аж. Энэ талаар сэрэмжлүүлэхэд “Сайн ломбард”-ын Хархорин салбарын эрхлэгчээр ажиллаж байсан А, М нар нь хуурамч шаргал өнгийн метал гинж, бугуйвч зэргийг “Хар хорин” худалдааны төвөөс худалдан авч, бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн иргэдийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг ашиглан, зээлийн гэрээ байгуулан байгууллагад их хэмжээний буюу нийт 186.4 сая төгрөгийн хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч А нь “... Би 2019 оны 6-р сард Хар хорин салбарын эрхлэгчээр томилогдон ажиллах болсон. Ажиллах явцдаа
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3830
хууль, эрхзүй
Албаны дарга асан хүү нь хотод нас барсан аавыгаа ажил дээрээ нас барсан гэх хуурамч акт гаргуулаад 57 сая төгрөгний тэтгэмж авчээ
Ийм нэгэн хэрэг Ховд аймагт гарчээ. Тухайн үед Ховд аймгийн санхүү, дотоод хяналтын албаны даргаар ажилаж байсан Н.Г нь Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б.Байгалмаа, бага ангийн сургалтын менежер А.Чулуунчимэг, Г.Наранцэцэг, тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан Г.Ууганбаяр нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцгээ ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57.8 сая төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4882