Э.Одбаяр 2000 хүнийг ажилтай болгосон, АН-ын дарга болно

УИХ-ын гишүүн Э.Одбаяр 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар ажиллаж буй. Хэрвээ Ардчилсан нам даргаа соливол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл юм уу, Э.Одбаяр хоёрын нэг болно гэж яригддаг. АН-ын албан тушаалыг хамгийн их мөрөөдөж яваа энэ хоёр ам зөрж, гар зөрүүлэхдээ тулсан гэх. Нас нь бага ч арга заль ихтэй Э.Одбаяр гишүүн "Би 2024 оноос хойш намынхаа 2000 залууг ажилд оруулж, хоолонд нь хүргэсэн" гэж сайрхсан гэх. Энэ нь үнэхээр үнэн бол АН-ын даргад өрсөлдөхгүй тодрон гарч ирэх их амжилт гэнэ ээ.
Женкотой ч ойр, С.Эрдэнэтэй ч дотно тэрээх 2007-2012 онд
Монгол Улсын Хөрөнгийн бирж, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, албаны захирал
2012-2013 онд
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албаны дарга, газрын дарга
2013-2015 онд
Хүүхдийн төлөө үндэсний газар, Тамгын газрын дарга
2015-2016 онд
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
2016 онд
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга
2017-2019 онд
АН-ын хэрэг эрхлэх газрын дарга
2022-2023 онд
АН-ын даргын зөвлөх
2023-2024 онд
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд дэд дарга
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга гэсэн албан тушаалын намтартай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ