alim.mn | 2025.05.14
Төрийн банкны нярав Үнэлгээний хороонд орох “А-3” гэрчилгээ авахын тулд ТӨБЗГ-ын хоёр мэргэжилтэнд 200 мянган төгрөгийн хахууль өгчээ

Төрийн банкны нярав Ө.Баянмөнх нь худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтанд олгодог А-3 гэрчилгээг гарган авч Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Дуламсүрэн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Чинбат нарт Э.Дуламсүрэнгийн хамаарал бүхий этгээдийн данс руу 200 мянган төгрөг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Мэргэжилтэн Э.Дуламсүрэн ийн мэдүүлжээ.

“... Би Ө.Баянмөнх гэж хүнийг бол огт танихгүй. Тухайн үед надаас хэн нэгэн хүнээр дамжуулж л худалдан авах ажиллагааны А-3 сертификат гаргуулж өгөөч  гэж холбогдсон байх. Тэгээд би А-3 гэрчилгээг нь тухайн үед Төрийн худалдан авах ажиллагааны газарт сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Чинбатаас гуйж гаргуулж өгсөн. Би энэ хүнээс орж ирсэн мөнгөнөөс Чинбатад 100,000 төгрөгийг нь бэлнээр ажил дээр нь авч очиж өгсөн, би өөрөө 100,000 тегрөгийг нь өдер тутмын хэрэглээндээ хэрэглэсэн юм. Би энэ мөнгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын байр буюу ажпын байран дээрээ байхдаа хүлээн авсан...”

Мэргэжилтэн С.Чинбат ийн мэдүүлжээ.

“... Би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Э.Дуламсүрэн нь надтай хамт  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажилладаг байсан юм. Энэ утгаар нь Э.Дуламсүрэнг мэддэг болсон. Анх Дуламсүрэн нь “шалгалтандаа ороод уначихсан хүмүүс байна аа, байгууллагаас нь яаралтай гэрчилгээгээ гаргуулж ав,  Үнэлгээний хороонд орж ажиллах шаардлагатай гээд байна” гэдэг юмыг надад ярьдаг байсан. Мөн зарим хүмүүс нь гэрчилгээний хугацаа нь дууссан байхад Үнэлгээний хороонд орчихсон явж байгаа юм байна гэдэг байсан, тэгээд “найздаа туслаач ээ, найз нь чамд урамшуулал өгье” гэдэг санал тавьсан. Тэгээд би түүнийг нь зөвшөөрч шалгалт авах үеэр өмнөөс нь шалгалтыг нь өгч, тэнцүүлж, цахим системд бүртгэдэг байсан ...”

Харин Төрийн банкны нярав ийн мэдүүлжээ.

“... Би Төрийн банканд 2017 оноос хойш одоог хүртэл нярвын ажил хийдэг. 2022 оны үеэр сургалтад онлайнаар хамрагдаад шалгалт өгөөд тэнцээгүй. Тэгээд тэр үед онлайнаар шалгалт өгсөн хүмүүс шалгалтандаа унасан бол тэнцүүлж, гэрчилгээ гаргаж өгдөг хүүхэн байдаг гэж яриад байсан. Тэгэхээр нь би тухайн үед яг хэнээс нь ч авсан юм баахан хүмүүсийн нэгнээс Дуламсүрэн гэж хүний утасны дугаарыг аваад залгаад ярьсан чинь 200,000 төгрөг шилжүүлчих, тэгээд тэнцүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө данснаас тэр хүүхэн рүү мөнгө шилжүүлсэн. Тэгсэн чинь дараа нь миний нэр дээр А-3 гэрчилгээ гарчихсан л байсан ...”

Шүүх няравын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
thebulljohn
1 сарын өмнө
185.253.97.142
HOW I RESTORED MY STOLEN BITCOIN WITH THE HELP OF THE HACK ANGELS RECOVERY AGENCY. I want to share my incredible experience with THE HACK ANGELS RECOVERY AGENCY. It’s really a testimony for me. I found myself in such a predicament not too long ago, having invested a significant amount of money in what I believed to be a promising platform, only to discover it was nothing more than a fraudulent scheme. I was defrauded of $1.6 million in Bitcoins. I learnt my lesson. I made every attempt to get my money back from them, but with no success. Eventually, a buddy who had gone through a similar situation suggested THE HACK ANGELS RECOVERY AGENCY. A recovery AGENCY. I got in touch with them via WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) And with their technical expertise. they were able to easily retrieve all of the money that had been stolen. I heartily suggest them to anyone experiencing a similar situation. They focus on individualized care and transparent communication, ensuring client support throughout the process.
Төстэй мэдээ