alim.mn | 2025.05.14
“Эм Эс Бэл майнинг”-ийн захирал “хоолонд ор” хэмээн Усны газрын мэргэжилтний ширээн дээр боодолтой ГУРВАН сая төгрөг орхиод гарчээ

“Эм Эс Бэл майнинг” компанийн захирал эмэгтэй Б.Тогооч өөртөө болон компанидаа давуу байдал бий болгож ус ашиглуулах дүгнэлт гаргуулахаар Усны газрын хүн ам, ус хангамжийн мэргэжилтэнд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2024 оны 6-р сарын 6-ны өдөр 303Б тоот өрөөнд 3,000,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Усны газрын мэргэжилтэн ийн мэдүүлжээ.

“... Тухайн өдөр өрөөнд ганцаараа сууж байсан. 14 цагийн үед гаднаас ягаан өнгийн цамцтай 40 орчим насны жижигхэн биетэй эмэгтэй горж ирээд "манай Эм Эс Бэл майнинг 4-р сард цахимаар ус ашиглуулах дүгнэлтээ гаргуулах хүсэлтээ явуулсан боловч устсан байсан тул 5-р сард дахиад явуулсан" гэсэн. Би бүртгэлийн кодоор нь шалгаад “дарааллынх нь дагуу доороос нь хийгээд явж байна. Танай өмнө ирүүлсэн 7 хүсэлт байна, танайх 8 дээр нь байна” гэсэн. Тэгтэл “Яаралтай гаргаад гэж өгөөч би удаан хүлээж байна" гэхээр нь "одоо  ачаалалтай байна. Ирэх долоо хоногийн 5-дахь өдөр гэхэд боловсруулалтыг нь хийж чадна" гэж хэлээд “та явж байж болно дүгнэлтийг чинь гаргаад ахлах хяначих юм бол төлбөр төлөх кодыг явуулъя, тэгээд наашаа ирэх шаардлагагүй төлбөрөө  цахимаар төлөөд дүгнэлтээ ав” гэсэн. Гэсэн тэр эмэгтэй өрөөнөөс гарахгүй зогсоод байсан. Надаас гар утасны дугаараа өгөөч гэхээр нь өгөөгүй. Тэр эмгтэй гарах гэж явж байснаа өрөөний хаалга хаагаад цүнхээ ухаад “эгчийн дүү хоолонд орчоорой” гэж хэлээд шар уутанд ороосон зүйл ширээн дээр тавиад гараад явсан. Би “эгчээ та юмаа аваарай” гээд араас нь гарахад  явчихсан байсан. Тэгээд захирлын туслах,  хуулийн мэргэжилтэнийг дуудаж болсон зуйлийн талаар хэлсэн. Бид гурав боодолтой зүйлийг нээж үзэхэд 10 мянгатын дэвсгэртээр гурван боодол мөнгө байсан.. Мөнгийг битүүмжлээд няравт хадгалуулсан. Тэгээд АТГ-д мэдэгдсэн ...”

Харин хоолонд оруулах гэсэн захирал ийн мэдүүлжээ.

“... Би бодож үзээд юм өгвөл хурдан гаргаад өгчих байх гээд өөрт байсан бэлэн гурван сая төгрөгийг цүнхнээсээ гаргаж ширээн дээр нь тавиад “хоолонд орчихгүй юу” гээд мөнгөө үлдээгээд гараад явсан ...”

Шүүх Б.Тогоочийг хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хоёр жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 3.5 сая төгрөгөөр торгожээ.

Өнгөрсөн намар Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд “Эм Эс Бэл Майнинг” компанийн ашигт малтмал олборлоход ашигласан нуурын хамгаалалтын далан сэтэрч, Онгийн гол руу бохир ус цутгасан хэмээн үйл ажиллагааг нь зогсоож байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
5 сарын өмнө
139.5.217.195
ANUSDI80955877
thebulljohn
1 сарын өмнө
185.253.97.142
HOW I RESTORED MY STOLEN BITCOIN WITH THE HELP OF THE HACK ANGELS RECOVERY AGENCY. I want to share my incredible experience with THE HACK ANGELS RECOVERY AGENCY. It’s really a testimony for me. I found myself in such a predicament not too long ago, having invested a significant amount of money in what I believed to be a promising platform, only to discover it was nothing more than a fraudulent scheme. I was defrauded of $1.6 million in Bitcoins. I learnt my lesson. I made every attempt to get my money back from them, but with no success. Eventually, a buddy who had gone through a similar situation suggested THE HACK ANGELS RECOVERY AGENCY. A recovery AGENCY. I got in touch with them via WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) And with their technical expertise. they were able to easily retrieve all of the money that had been stolen. I heartily suggest them to anyone experiencing a similar situation. They focus on individualized care and transparent communication, ensuring client support throughout the process.
Төстэй мэдээ