
Налайх дүүргийн харьяат эмэгтэй М.С нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан өөрийн охин Н.гийн нас барсан талаарх бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн үйлчилгээ болох cap бүр олгодог хүүхдийн мөнгөний тэтгэмжийг 2015 оны 11 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр cap хүртэлх хугацаанд авч, улсад нийт 5,240,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Тэрээр 2015 ондгурван ихэр төрүүлсэнээс нэг нь дутуу төрөлтийн улмаас энджээ. гурван ихрийн хоёр дахь охин Н нь төрсөн цагаасаа хойш Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаад 2015 оны 9-р сарын 18-ны өдөр нас барсан байна. Гэтэл эцэг Б., эх болох шүүгдэгч М.С, эмнэлгийн захиргааны албан тушаалтан нар иргэний улсын бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлээгүйн улмаас 2015 оны 11-р сараас 2023 оны 9-р сар хүртэл хугацаанд сар бүр олгогдох “хүүхдийн мөнгөн тэтгэмж”-ийг хууль бусаар авч иржээ. Шүүгдэгчийг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 240 цаг нийтэд тустай ажил эрхлүүлэх ялаар шийтгэжээ.