alim.mn | 2025.05.14
“Сод Монгол Групп”-ийн 300 сая төгрөгөөр өөрийн гэсэн “ирээдүйтэй мэдээллийн IT компани”-тай болох гээд баларсан ТҮҮХЭЭС ...

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт Жунайтай холбоотой хэрэг, ахин нэр дэвшиж чадах эсэх гээд толгойн өвчин олон байгаа. Түүн дээр “өөрийн гэсэн ирээдүйтэй цахим технологи мэдээлэл сурталчилгааны IT компанитай” болох гээд алдсан 300 сая төгрөг нь бас л хайран юм. Уг мөнгийг шилжүүлж аваад 260 сая төгрөгийг нь бэлнээр гаргаж ашигласан гэж яллагдсан  “мэдээллийн магнат” Д.Б-д хуулийн хэллэгээр бодит байдыг нуух замаар төөрөгдүүлж, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан хэмээн эрүү үүсгүүлж хоёр ч хоног хориулж саяхан шүүхээр оруулсан ч мөнгөө буцааж авах нь нэгэнт өнгөрчээ. Хэрэг явдал нь Ц.Анандбазарыг улстөрд орж байсан 2018 оноос эхтэй. Тухайн үед “Сод Монгол Групп”-ийг үүсгэн байгуулагчдын нэг, өдгөө дэд захирлаар ажиллаж байгаа Н.Г-ын мэдүүлснээр групп нь худалдаа үйлчилгээний компаниудтай, харин өөрийн гэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байжээ. Энэ үед Ази-Номхон далайн төсөл дээр нь зөвлөхөөр ажиллаж байсан С нь “манай хүргэн дүү” хэмээн Д.Б-г танилцуулжээ. Хүргэн дүү нь программ хангамжаар ШУТИС төгссөн, гадаадад мэргэжлээрээ магистр хамгаалсны дээр Засгийн газрын “Zasag”, УИХ-ын  “Parliament.mn” сайтыг хөгжүүлсэн ажлын арвин их туршлагатай гэнэ.  Дөрвөн ч удаагийн сонгуульд нэр дэвшигч нартай хамтран ажиллажээ. Ингээд группийн дэд захирал түүнийг компанийхаа төв байран дээрээ дуудаж уулзжээ. Ц.Анандбазартай ч танилцжээ. Дэд захирал нь Д.Б-гийн хувийн “Э” компанийн бүх бичиг баримтыг үзжээ. Соёлын төв өргөөнд байрлах офисд нь очиход үнэхээр 5-6 ажилтан сууж харагдсан гэнэ. Эцэст нь зохих туршлагатай, чадвартай гэж үзээд группийн ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажиллахаар болж тохироог машин дотор хийсэн. Хамтран ажиллахын тулд групп нь “Э” компанийн хувьцааны 50 хувийг 350 сая төгрөгөөр авах ёстой болжээ.

Компанийн мэдээллийн нэг сайт, фэйсбүүкийн 28 групп, 15 пейж хуудас, гурван сервер компьютер, суурин 20 компьютер, таван нотебүүк, өнгөт болон лазер принтер тус бүр нь нэг ширхэг, хувилагч нэг ширхэг, ширээ сандал дээр Д.Б нь өөрийн мэдлэг чадвар, оюуны хөдөлмөрөө нэмээд ийм үнэ хэлжээ.

350 сая төгрөгөөр сервер, ажлын байр худалдаж авна гэсэн гэдэг ч дараа Д.Б үүнийг үгүйсгэсэн. Ийнхүү ярилцаад 300 сая төгрөгөөр тохирч мөнгийг шилжүүлснээр групп нь өөрийн гэх ирээдүйтэй хэвлэл мэдээлэл, IT-гийн компанитай болжээ. Гэхдээ  “Сод Монгол групп” хаширлаад хяналт тавьж байхын тулд өөрийн “Нью Тур Сафарис” компанийн ажилтанаа худалдаж авсан 50 хувийнхаа хувьцаа эзэмшигчээр оруулж бүртгүүлсэн.  Гэсэн ч хяналт тавих нь байтугай тавиад туусан аж. Харин Д.Б нь хувиа худалдаагүй, сонгуулийн ажлаа хийлгэхийн тулд л  “Сод Монгол Групп” хувьцааны 50 хувийг барьцаалж өөрсөддөө шилжүүлж авсан гэжээ. Дэд захирлын  “гомдоллосноор” Д.Б нь 2019 онд группийн маркетингийн хэлтсийн ажилтнуудтай хамт Булганаар хэд хоног яваад л 2020 онд өөр нэр дэвшигч даган Завхан явчихсан гэнэ. 2019 оны санхүүгийн тайлан, ноогдол ашгийг өгөөгүй аж. Гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй. Харин Д.Б нь Ц.Анандбазарын сонгуульд сайн ажиллаж бүх сумаар тойрч, цахим идэвхжүүлэлтийг ч мундаг хийсэн гэжээ. Сонгуулийн дараа группийн хуулийн зөвлөх нь Д.Б-д “300 саяа буцааж өгөөд компаний 50 хувиа ав” гэсэнд “ямар ч боломжгүй” гэжээ. Хэрэг цагдаад очиход өнөөх 300 сая төгрөгийн 250 сая нь бэлнээр гарсан гэх баримт тогтоогдсон гэнэ. Энэ хэргийг шүүх саяхан хэлэлцээд “Сод Монгол Групп” нь “Э” компанийн хувьцааг хуулийн дагуу худалдан авсан бөгөөд Д.Б хувьцаагаа зарсан нь залилах гэмт хэргийн шинжгүй байна гээд шүүгдэгчийг цагаатгажээ. Ийнхүү “Сод Монгол Групп”-ийн өөрийн гэсэн “ирээдүйтэй цахим технологи мэдээлэл сурталчилгааны IT компани”-тай болох гэсэн мундаг бизнес төлөвлөгөө нь 300 сая төгрөгийн хохиролтойгоор  нуран унажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүнээ
11 сарын өмнө
59.153.114.45
Хүн бүрийг хужрч явдхг Анандбхзхр хол явахгүй ээ. Олон хүн залилсан өарөа жинхэн залилангын гар даа. Дахин нэг хүүхэн хүчиндсэн хэрэг нь шүүх дээр байгаа юм билээ
Зочин
11 сарын өмнө
202.126.89.158
Anandbazar zolbin hulgaich
BryanOpemn
3 сарын өмнө
45.8.17.59
Immerse yourself in the world of cutting-edge technology with the global version of the POCO M6 Pro, which combines advanced features, stylish design, and an affordable price. This smartphone is designed for those who value speed, quality, and reliability. Why is the POCO M6 Pro your ideal choice? - Powerful Processor: The octa-core Helio G99-Ultra delivers lightning-fast performance. Gaming, streaming, multitasking—everything runs smoothly and without lag. - Stunning Display: The 6.67-inch AMOLED screen with FHD+ resolution (2400x1080) and a 120Hz refresh rate offers incredibly sharp and vibrant visuals. With a touch sampling rate of 2160 Hz, every touch is ultra-responsive. - More Memory, More Possibilities: Choose between the 8/256 GB or 12/512 GB configurations to store all your files, photos, videos, and apps without compromise. - Professional Camera: The 64 MP main camera with optical image stabilization (OIS), along with additional 8 MP and 2 MP modules, allows you to capture stunning photos in any conditions. The 16 MP front camera is perfect for selfies and video calls. - Long Battery Life, Fast Charging: The 5000 mAh battery ensures all-day usage, while the powerful 67W turbo charging brings your device back to life in just a few minutes. - Global Version: Support for multiple languages, Google Play, and all necessary network standards (4G/3G/2G) makes this smartphone universal for use anywhere in the world. - Convenience and Security: The built-in fingerprint sensor and AI-powered face unlock provide quick and reliable access to your device. - Additional Features: NFC, IR blaster, dual speakers, and IP54 splash resistance—everything you need for a comfortable experience. The POCO M6 Pro is not just a smartphone; it’s your reliable companion in the world of technology. Hurry and grab it at a special price of just 15,000 rubles! Treat yourself to a device that impresses with its power, style, and functionality. Take a step into the future today—purchase it on <a href=https://ify.ac/1Y26>AliExpress</a>!
Төстэй мэдээ