
2021 оноос олон улсын хэмжээнд криптовалют олборлогчдийн түрүүвчийг хадгалдаг Майитирумволлет /Myethereumwallet/ нь Ethereum 1.0 гэх системээс Ethereum 2.0 систем рүү шилжихээр болж албан ёсны мэдээлэлээ тараажээ. Тухайн шилжилтийн үед данс эзэмшигчдэд 32 бүхэл Ethereum/итириум/-тай байх шаардлага тавьсан. Энэ шаардлагаад хүрэхийн тулд хэсэг олборлогчид хамгийн их итриумтай байсан Эрдэнэбат дээр төвлөрөн тал бүрээс нийлүүлэн босго хэмжээнд хүргэж чаджээ. Тухайн үеийн ханшаар 32 бүхэл итирум нь 69 мянган доллар буюу 203 орчим сая төгрөг болж байсан гэнэ. Гэсэн ч тэд бүх критовалютаа нэг л өдөр алджээ. Энэ хэрэгт Тэгш чанар” ХХК-д маркетингийн менежер ажилтай байсан Б.Э, МЗХ-ны судлаач Т.Э нар холбогдсон. Судлаач бүсгүй крипто валют олборлолтийн зах зээлд орохоор шийдэн энэ салбар тэргүүлэх олборлогчидийн нэг гэгдэх Эрдэнэбатад ханджээ. Байраа барьцаанд тавин 20 сая төгрөг гаргасан гэнэ. Туршлагатай олборлогч уг мөнгөөр нь крипто валют олборлох 6-7 төрөөхөмж иж бүрнээр олж өгчээ. Үүний дараа төхөөрөмжөө залгах найдвартай тогтой газар хэрэгтэй тул судлаач нь Эрдэнэбатыг өөрийн дарга бас ах болох МЗХ-ны ерөнхийлөгч Гэрэлт-Одтой уулзсан гэнэ. Тэд ширээ тойрон сууж ярилцаад ерөнхийлөгч ахынх нь Шадивлан дахь уулын оройд байдаг зусланд төхөөрөмжөө байрлуулахаар болжээ. Зусланд очоод залгасан ч тогны хүчдэл хүрээгүйн улмаас төрөөхөмжүүд эхнээсээ шатаж эхэлсэн. Үүнээс болж “багш шавь” хоёрын харилцаанд сэв сууж эхэлжээ. Энэ мэт шалгаанаас болж судлаач бүсгүй төхөөрөмжүүдээ зарахаар болж зар тавихад “Төгс чанар” компанийн менежер Б.Э залгажээ. Тэрээр Эрдэнэбатыг зүс таньдаг байсан гэнэ. Бас л цалингийн зээлээр крипто валют олборлох төхөөрөмж авсан тэрээр хүчин чадлаа өргөтгөхөөр шийдсэн. Судлаач бүсгүй төхөөрөмжөө зах зээлийн үнээс хямд өгсөн тул тэд сайн танил болжээ. Улмаар криптовалют олборлолтын талаар ярилцдаг болсон гэнэ. Менежерийн мэдүүлснээр нэгэн ярианы үеэр судлаач бүсгүй өндөр үнээр төхөөрөмж авахуулсан ч тэр нь шатсан, бас байнга дарамталдаг, ирж төхөөрөмжийг нь унтраадаг найзаасаа болоод их хэмжээний өрөнд орсон гэж ярьжээ. Тэр “найз” нь Эрдэнэбат болж таарчээ. Мөн судлаач нь “би ах нартай, ар талтай, манай ах Залуучуудын холбооны ерөнхийлөгч Гэрэлт-Од гэж хүн байдаг. Энэ нам засгийн үед шүүгч прокурор зэрэг хүмүүсийг таньдаг” гэсэн гэнэ. Харин судлаач бүсгүй менежер л надад л Эрдэнбатад 32 бүхэл итирум байна гэж хэлсэн гэжээ. Найдвартай “ар талтай”-д нь итгэсэн гэх менежер дараа нь Эрдэнэбатын ажил дээр ажлаар очихдоо урдаас бэлдсэн хортой программаа толгой компьютерт нь суулгаад нийт 32 бүхэл итириумыг өөрийн дансанд шилжүүлэн авчээ. Энэ нь 182 сая төгрөгийн критповалют гэнэ. Гурав хоногийн дараа судлаач бүсгүй ирээд өр зээлтэйгээ хэлэн гуйгаад байхаар нь итириумаасаа зараад 60 сая төгрөг гарган өгчээ. Үлдсэнийг нь мөнгө болгож чадалгүй байсаар хэрэг илрэх үед цоожлуулжээ. Шүүх менежерт 3,6 жил, судлаачид нэг жилийн хорих ял оноожээ.
