alim.mn | 2025.05.16
45 настай эмэгтэй “Мартаар надад бэлэг өгөөгүй байж өөр эмэгтэйд бэлэг өглөө” хэмээн хамтран амьдрагчаа хутгалжээ

Гурван хүүхдийн ээж,  45 настай эмэгтэй Ц.Ө нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Р.М-тай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ “олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 8-нд өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн” гэсэн урьдын харилцаанаас болж өөр хоорондоо маргалдан, улмаар хохирогч Р.М-ын цээж, хэвлий рүү тус бүр 1 удаа хутгалж, бие махбодод нь хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд хатгагдсан шарх бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ. Хэрэгтэн нь “...Р.М-тай 14 жил хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Р.М архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг байсан. Уухаараа их агсам, хүүхдүүддээ хүртэл агсам тавьдаг. Би бол ажилтай тул хааяа л уудаг. Тухайн үед Мартын 8-ны өдөр надад бэлэг авч өгөөгүй, өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн гэдэг шалтгаанаар муудалцсан. Би хутгалсан үйлдлээ бол санахгүй байгаа. Харин Р.М-тай маргалдсанаа санаж байна...” гэжээ. Харин хохирогч эр “.... манай хүн улсын эмэгтэйчүүдийн баяраар надад бэлэг өгөөгүй байж өөр эмэгтэйд бэлэг авч өгсөн тухай хэлээд хоорондоо маргалдсан ба чанасан үхрийн шийр идэж байсан хутгыг шүүрч аваад цээжний баруун хэсэгт болон хэвлий хэсэгт хоёр удаа хутгалсан...” гэжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ