alim.mn | 2025.05.16
Хүргэн нь цалин өгөөгүйн төлөө ах дүү хоёр төрсөн эгчээ 10 настай охинтой нь скочдоод гурван цаг зодож тамлажээ

Ийм нэгэн ноцтой хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Гагнуурчин ах дүү хоёр нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бие биеийнхээ үйлдлийг дэмжин 17-21 цагийн хооронд Баянгол дүүргийн ... нутаг дэвсгэрт байрлах ....байрны *** тоотод оршин суух хүргэн ах Д-гийн  гэрт очиж, ойр дотно хүн болох төрсөн эгч ..., түүний охин ... /10 настай/ нарын биед халдаж, төрсөн эгчээ  “дуугарахгүй бол охиныг чинь ална” гэж ***ийн зүүн шуу дотор хэсэгт хайчаар зургаан см урттай шарх үүсгэн эрүүл мэндэд нь хохирол учруулан, тэднийг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй, нэг удаа өршөөлөө" гэж хүргэн ах Д-ыг утсаар “Би цалинг чинь өгч чадахгүй гэхэд өөрөөр авах арга бас байдаг шүү дээ, чамайг ална” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэжээ. Насанд хүрээгүй хохирогч нь “... 17 цаг 30 минутын үед хаалга тогшсон. Ээж очоод хаалга онгойлготол нагац ах ..., ... нар шууд хашхираад дайраад ороод ирсэн. .... ах  ... ахад хандаад “хүл” гэж хэлсэн. Тэгэхэд ... ах надаас “Скоч хаана байна” гэхэд “Байхгүй” гэтэл ... ах гарч яваад скоч аваад ороод ирсэн. Намайг босгож зогсоож байгаад хоёр хөлийг нийлүүлээд скочоор хүлсэн. Мөн гарыг бугалга хэсгээр хүлсэн. Өмнө нь гал тогооны өрөөнд байсан хүнсний скоч авчраад хоёр гарыг бэлхүүстэй хамт давхар ороосон. “Гар өвдөөд байна” гэхэд ... ах тайлаад, би айгаад жоохон дуугарсан чинь аманд оймс чихээд нөүтбүүкний цэнэглэгчийн хар залгуураар хоолой боосон. Би амьсгалж чадахаа больсон, суллаад хэсэг байж байгаад чангалаад суллаад нийт гурван удаа  боосон. Хоолой боохоос ... ах “Сейф онгойлго” гэж надад хэлээд би кодыг нь мэддэг тул онгойлгосон. ... ах ухаад ээжийн алтан гинж, алтан бөгжийг авсан. Тэр үед ... ах ээжтэй юм яриад байсан. ... ах скочинд явсан хойгуур ... ах “Охиныг чинь ална” гээд миний зүүн гарын шууг хайч онгойлгож байгаад зүсэхэд ээж уйлаад байсан. ... ах миний боож дуусаад баруун ташаа хэсэг рүү хөлөөрөө маш чанга өшиглөсөн. ... ах, ... ах ээжийг алгадаад цохиод байсан. “Нөхрийг чинь, аавыг чинь ална” гээд байсан. ... ах гартаа хутга бариад “Аавыг чинь ингэж бүлээд ингэж татаад ална” гээд үйлдлээрээ үзүүлээд байсан. ... ах ... ахад хандаж “Хоёулаа гарч хүүхэндэх үү” гэснээ над руу хараад “Чамайг хүүхэн болгочих уу” гэхээр нь үгүй гээд толгойгоо сэгсэрсэн, ээж “Үгүй ээ” гээд орилсон. ... ах ээжид хандаж “Та хоёрыг ганц удаа уучиллаа” гэж хэлээд гараад явсан...” гэжээ. Хүргэн ах Д “...18 цагийн үед эхнэр рүүгээ залгахад дуу султай, олигтой юм ярихгүй, гэртээ байж байна гэж хэлсэн. 21 цагийн үед эхнэр утсаар залгаад “Гэртээ хурдан ир” гэсэн. Манай эхнэр уйлсан байдалтай, зүүн шанаа хацар нь хөхөрсөн, бие нь муу байсан. Мөн охины зүүн гарын шуу хэсгийг зүсчихсэн, хүзүүг нь боогоод улайлгасан, хоёр нүд нь цус хураад улайсан байсан. Эхнэрийн төрсөн дүү ..., ... нар өдөр 15 цаг өнгөрч байхад ирээд охиныг скочоор хоолойг нь боогоод, rap хөлийг нь хүлээд, эхнэрийг өшиглөж зодоод “Хүнтэй утсаар ярьж хэлбэл охиныг ална” гэж хутга хайч тулгаж, сүрдүүлээд охиныг чинь түрүүлж алаад, нөхрийг чинь ирэхээр хутгалж ална гээд өдөржин сүрдүүлж байгаад орой 21 цагийн үед эхнэрийн алтан гинж, алтан бугуйвчийг аваад гараад зугтаасан байсан. Хэд хоногийн өмнө цалингаа нэхээд ирэхээр нь “Та хоёр олон хоног алга болчихоод юун цалин” гэхэд  “Өөр аргаар авах арга байдаг юм шүү” гээд яваад өгсөн” гэжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ