alim.mn | 2025.05.16
Солонгос захирлыг гээсэн гар утсан дээрхи СЕКС бичлэгээр нь шантаажилж 30 сая төгрөг нэхсэн хэргээс ...

Азийнхан тэр дундаа солонгос, япончуудыг секс бичлэг хийх дуртай гэдэг. Энэ хоёр улсад нийтийн бие засах газар, халуун ус, усан сан, хувцас солих өрөө зэрэгт нууцаар камер байрлуулж эмэгтэйчүүдийн зураг авч, бичлэг хийсэн гэх мэт хэрэг байнга гардаг. Тэгвэл Монголд аялал жуулчлалын бизнес эрхэлж, “Улаанбаатар” зочид буудлын доод талд компани нь офислодог  солонгос иргэн К нь  Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн нислэгээр нисэж Сөүлд буухдаа банкны виза карт болон гар утсаа суудал дээр тавиад мартаад буужээ. Онгоцноос буухын өмнө  санаад эргээд очтол утас нь мэдээж байсангүй.  Түүнийг нь Н гэх монгол иргэн авсан агаад Улаанбаатард ирээд П.Б, Д.Б нарт үзүүлтэл ихэд сонирхож “мөнгө болох бичлэг байна” гэжээ. Утсан дээр солонгос эрэгтэй хүний хоёр монгол хүүхэнтэй өрөөнд мөн машинд секс хийж байгаа гурван минутын болон 36 секундын хоёр бичлэг байжээ. Тэд утсыг аваад хайсаар байгаад К захирлын ажил дээр ирсэн.  Уулзахдаа арай ахмад нь өөрийгөө УИХ-ын гишүүний туслах, залуугаа жолооч хэмээн танилцуулсан байна. Уулзаад  “таны гар утсан дээр байгаа зүйл их сонирхол татаж байгаа учраас ирлээ, энэ бичлэгийг сэтгүүлч нарт өгөх үү, яах уу” хэмээн эелдэг боловч сүрдүүлэнгүй янзтай хэлжээ. Монгол хэл сайн мэдэх солонгос иргэн учрыг дор нь ойлгосон ч тухайн үед ажил дээр нь олон хүн байсан тул орой уулзахаар болоод салжээ. Сүүлд шантаажлагчдийн мэдүүлснээр бичлэгт гардаг монгол хүүхэнийг офисд нь байсан гэнэ. Орой нь солонгос захирал орчуулагчийн хамт иржээ. Энэ удаад УИХ-ын гишүүний “туслах”  ЕТГ-тай холбоотой “алба” хашдаг гэж танилцуулжээ.  Хоёрдахь уулзалтанд шантаажлагчид шууд довтолж эхэлсэн байна.  “Бид энэ бичлэгийг сэтгүүлч, сонин сурвалжлагч нар олж авахаас өмнө олсон, бичлэг болон зургууд таны болон бусад хүмүүсийн нэр төрд нөлөөлөхүйц зүйлс байна, тийм учраас та нар энэ бичлэгээ авахын төлөө юу хийх юм бэ” гэж тулгажээ.Шахаанд орсон К “миний гар утсан дээр байгаа бичлэг, зурагт хууль бус зүйл биш, гэхдээ хувийн  бичлэг зургууд тул надад хэрэгтэйн хувьд  хэрэгтэй” гэжээ. Нөгөөдүүл нь барьцаа улам чангалж “саяхан танай Солонгосийн элчин сайдын бичлэг интернетээр тарсан, тэр бичлэгийг нэг хүн 50 сая төгрөгөөр худалдаж аваад интернетэд тавьсан гэсэн, та нар энэ жишигийг харгалзаад саналаа тавь, мөнгөн дүнгээ хэл” гэжээ. Солонгос иргэн  “би тийм баян биш, Монголд бизнес хийж байгаа жирийн гадаад хүн, тийм учир та нар үнээ хэл, харин бид чадах чинээгээрээ гүйцэлдүүлэхийг хичээе” гэж  бууж өгсөн байна. Монголчууд ярилцаад 30 сая төгрөгөөр хэргийг цэвэрхэн дуусгая гэхэд солонгос захирал 2-3 хоногийн дотор бэлдэхээр болжээ. Ингээд “ЕТГ-тай холбоотой” алба хашдаг монгол гараад явахад жолооч нь “Энэ бол нэлээд эвгүй хүн шүү, бичлэгийг шууд л “Даяар Монгол”-д өгье, би ятгаад өгүүлэхгүй байгаа”  хэмээн сэтгэлзүйн цохилт хийжээ.  Дараа уулзах өдрөө товлоод хоёрдахь уулзалт таржээ. Гуравдахь уулзалтын өмнө орчуулагчийн утсанд “Даяар Монголын нэг нөхрийг аваад очих уу” гэсэн мессеж иржээ. Гуравдахь уулзалтаар ханшийг буулган 20 сая төгрөгт тохирчээ. Бэлэн тийм их мөнгө байхгүй тул таван саяыг нь бэлнээр өгч үлдсэн 15 саяд нь онгоцны тийз авахаар болжээ. Ингээд нотариатч орж гар утас олж өгсний шагнал болгож байгаа мэтээр хийсэн хэлцэлээ батлуулан бэлэн мөнгөө өгөөд сим картаа эргүүлэн авчээ. Шантаажлагчид бичлэгийг хувилж аваагүй, өөр хүнд тараагаагүй гэсэн баталгаа гаргаж өгсөн. Тэр хоёр таван саяаа тэнцүү хувааж аваад хувийн зардалдаа хэрэглэсэн гэнэ. Гэсэн ч монгол зангаараа “нохойтож” эхэлжээ. Тэд “борлуулж чадахгүй тул онгоцны тийзээ болилоо, бэлэн мөнгө л авна, бэлэн мөнгө өгөхгүй бол хувилж авсан бичлэгээ Солонгосын ЭСЯ руу явуулна, фэйсбүүк, цахим орчинд тараана” хэмээн ахин сүрдүүлжээ. Солонгос захиралын орчуулагч  15 сая төгрөгийн онгоцны тийзээ бариад очсон ч авсангүй. Ингээд цагдаад хандахаас өөр аргагүйд хүржээ. Шүүх саяхан энэ хэргийг шийдвэрлэж  П.Б-г 10 сая төгрөгөөр торгох, Д.Б-г хоёр жилээр хорих ялаар шийтгээд Өршөөлийн хуульд хамруулжээ. Мөн тэр хоёр солонгос иргэнд таван сая төгрөгийг нь буцаан өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ