
20 настай шүүгдэгч А.Ш нь онц хүнд хүчингийн хоёр, хулгайн нэг хэрэг үйлдсэн гэмт хэрэгтэн юм. Тэрээр хүчингийн хэрэг үйлдээд үйлдэл дээрээ баригдсан үедээ хохирогчийн охины буруутай үйлдлээс болж цагдаагийн машинаас зугтаж чадсан байна. Болсон явдлын тухай өгүүлэхэд шүүгдэгч нь өнгөрсөн оны 4-р сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн ... -р хороо, Орбитын .... тоотод монгол гэрт ганцаараа амьдардаг эмэгтэйн гэрт шөнө дөлөөр хүчээр оржээ. Хохирогчийг “ална” хэмээн айлгаж үсдэж унаган дээр нь сандайлж суугаад хоёр чих рүү ээлжлэн алгадаж эсэргүүцэх чадваргүй болгожээ. Улмаар цамцаар нь нүүрийг нь таглаад хүчирхийлжээ. Ихээхэн согтолттой байсан удалгүй хохирогчийн дээр унтаад өгчээ. Эмэгтэй 20-иод минут хэвтсэний дараа сэмээрхэн сугаран босож гэмт этгээдийн хүрэмийг аван гэрээс гарч нүүрсний амбаартаа нуугдаад цагдаа дуудаж мөн охиндоо хэлжээ. Хүрэмд гэмт этгээдийн гар утас байсан нь дараа ихээхэн тус болжээ. Цагдаа 20 минутын дараа ирсэн агаад гэрт орон гэрэл асаахад хэрэгтэн нүцгэн унтаж байсан гэнэ. Түүнийг хувцсыг нь өмсгөөд машинд суулган нэг цагдаа харгалзаж, нөгөө нь гэрт хохирогчоос мэдүүлэг тайлбар авч байжээ. Энэ үед хохирогчийн охин ирээд шууд машины хаалгыг онгойлгон үсдэх гэхэд гэмт хэрэгтэн самбаачилан зугтаж чадсан байна. Шөнийн харанхуйд араас нь хөөгөөд олоогүй. Гэсэн ч цагдаагийн ажилтнууд эрэн хайсаар мэргэжлийн ур чадвар гарган баривчилжээ. Тэрээр хүчингийн хоёр хэргийн нэгийг бүр долоон настай хүүхдийн эсрэг үйлдсэн тул анхан шатны шүүх бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ял оноожээ.