alim.mn | 2025.05.16
Гомо залуу эрэгтэй хүнийг “таслаад” хүчирхийлсэн хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ

23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргил” худалдааны төвд худалдагч ажилтай, Д. А нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Б.ын хүсэл зоригийн эсрэг, түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.  Болсон явдлын талаар хохирогч нь “...12-р  сарын 04-ний өдөр 18:00 цагийн үед Ариука над руу залгаад уулзаж ганц хоёр шил юм ууя гэж ярьсан. Тэгээд 19 цагийн үед 13-р хорооллын урд талын автобусны буудал дээр тосож авч уулзсан. Тэрээр комеди клаб дээр гэнэт дуудагдлаа, очиж хошигночихоод ирье гэж хэлээд чи манай дүү А-тай танилцаад уугаад байж бай гэж хэлээд яваад өгсөн. А манай гэрт ороод гурван хундага архи уугаад, миний орон дээр унтаад өгсөн. Оройн 21 цаг 36 минутын үед Ариука залгаад 13-р хорооллын урд талын автобусны буудал дээр би тосож аваад дөрвөн лааз  пиво аваад манайх руу орсон. Ариука, А бид гурав 0.75 литрийн шил архи, пиво уугаад би 10 цаг өнгөрөөж гэрээсээ гараад Солонгост байдаг найз охинтойгоо утсаар яриад шөнийн 01 цагийн үед гэртээ буцаж ороод тасраад унаад өгсөн. Тэгэхэд Д миний хажуугаар ороод тэврээд, гар нь гэдсэн дээр яваад байсан, би тухайн үед гомо гэж мэдээгүй согтуу эр хүн юу эсийг хийх вэ гэж бодоод унтаад өгсөн. Одоо бодоход тэд анхнаасаа идэх юм авалгүйгээр албаар намайг согтоож байгаад хүчирхийлсэн гэж  санагдаж байна. Би шөнийн 03 цагт сэрэхэд дээгүүрээ футболктой, бүсэлхийнээс доош шалдан, бөгсөн хэсэг нойтон, миний анус өвдөөд сэрсэн. Монголд ийм бузрын гомо хүмүүс байдаг гэдэгт одоо ч итгэхгүй байна. Би тэр хоёрт гар хүрээгүй, бие муутай хүмүүс үхчихэж магадгүй гэж бодоод шууд цагдаа дуудсан. Тэгээд гол нь цагдаа дуудчихаад буцаад ороход хоорондоо “чамд анхнаасаа хэлсэн биз дээ, яах гэж тэгж байгаа юм” гээд шивнэлдээд байхаар нь “юу гэнээ та хоёр” гээд очсон чинь чимээгүй болчихсон...” гэжээ. Гэрч Т.А нь “...13-р хорооллын урд талын автобусны буудал дээр уулзацгаасан ба бид гурав юм ярьж байгаад би ажилтай болоод түрүүлээд явсан. Ажлаа дуусаад Б руу залгахад гэртээ байна, А унтаж байна гэж хэлсэн. Би таксинд суугаад 13-р хорооллын автобусны буудалд ирэх үед Б намайг тосож авсан. Бид хоёр дэлгүүрээс пиво аваад тэдний рүү ороход А унтаж байсан бөгөөд бид хоёрыг уугаад байж байтал сэрээд гурвуулаа нийлж юм ярьж байгаад би түрүүлээд газар унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад сэрэхэд Б босоод гутлаа өмсөж байсан. Босоод ариун цэврийн өрөө рүү ороод гараад ирэхэд  А-тэй муудалцаад “энэ залуу чинь гомо юм байна, чи анхнаасаа мэдэж байсан юм уу” гэж асуухад нь мэдээгүй гэдгээ хэлсэн ба цагдаа нар ирээд биднийг аваад явсан. А айлын том хүү,  аав, ээж, дүү нарын хамт Налайхад амьдардаг. Би өмнө нь А-г ижил хүйстнээ сонирхдог гэж огт мэдээгүй бөгөөд цагдаагийн хэлтэс дээрээс мэдүүлэг өгөөд гараад явж байхдаа надад Б-г унтаж байхад нь бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн” гэжээ. Шүүх Д-д нэг жилийн хорих ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ арай бишээ
1 жилийн өмнө
66.181.189.33
Болиоочдэ
Энэ арай бишээ
1 жилийн өмнө
66.181.189.33
Болиоочдэ
Энэ арай бишээ
1 жилийн өмнө
66.181.189.33
Болиоочдэ
Энэ арай бишээ
1 жилийн өмнө
66.181.189.33
Болиоочдэ
Төстэй мэдээ