
Ийм нэгэн хэрэг саяхан Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Шүүгдэгч Б.Х нь 2023 оны 01-р сарын 03-ны шөнө 24 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Чандмань хүнсний дэлгүүрийн гадна “эхнэртэй байж эмэгтэй дүүтэй янз бүрийн асуудал үүсгэх гэлээ” хэмээн хохирогч С.А-г дэгээдэж унаган нүүр лүү 2-3 удаа гараараа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ. Болсон явдлын тухай хохирогч нь “...багын найз Х болон түүний үеэл дүү эмэгтэйтэй тааралдаж дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр шар айраг худалдан авч миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд сууж байгаад хувааж уусан. Улмаар шар айраг дахин худалдан авч нэмж ууж байх үедээ үеэл дүүтэй нь танилцаж хэсэг юм ярьж суусан. Энэ үед Х гэр лүүгээ явсан ч буцаж ирээд үеэлдээ “төрсөн дүү чинь чамайг хайгаад байна” гэхээр нь дүүгээ надаас харамлаад байх шиг санагдсан. Ингээд “чи надаас дүүгээ харамлалаа” гэж хэлтэл уурлаж бид хоёр барьцалдаж авсан. Намайг хөлөөрөө дэгээдэж газарт унагаан нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон, тэгээд миний дээр гараад суучихаар нь би босгочих гээд хэлтэл намайг босгосон. Тухайн өдөр нь би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж гомдол гаргасан” гэжээ. Харин шүүгдэгч “... Чандмань хүнсний дэлгүүр орох гээд явж байгаад багын найз А-тай таарадаж шар айраг хувааж уусан. Энэ үед үеэл охин дүү ирсэн. Түүнийг бие засах гээд явахад А “андаа үеэл дүүгээ надтай нэг шөнө хамт хонуулчих” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, миний үеэл дүү шүү дээ” гэж хэлсэнн. Шар айрагаа ууж дуусаад явах гэтэл А “найз нь танай дүүтэй чинь жаахан юм ярьж сууж байгаад араас чинь оруулчихъя” гэж хэлэхээр нь би гэр лүүгээ ороод амарсан. Тэгтэл үеэлийн дүү нь хайж ирэхэд би дагуулж Чандмань дэлгүүрт очсон. Үеэлдээ “одоо гэртээ харь” гэхэд А “чи дүүгээ надаас харамлалаа” гэхээр нь би “чи эхнэртэй байж манай дүүгээр оролдохгүй шүү” гээд маргалдсан. Миний цамцнаас хоёр гараараа заамдаж авахаар нь би хөлөөрөө дэгээдэж газарт унагаан цээжин дээр нь суусан” гэжээ.