alim.mn | 2025.05.16
“Моннис”-ийн 4,8 тэрбумын 40 эмнэлгийн машины “нууц” тендерийг шалгахад холион бантан гарчээ

Нийслэлд “Моннис” компанитай холбоотой олон тендер байдгийн цөөнгүй нь нууцлалд орсон. Түүний нэг нь эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын 40 ширхэг автомашин нийлүүлэх 4,8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендер юм. Энэ тендерийг “Монгол улсын Үндэсний аюулгүй айдлын үзэл баримтлалын тухай” гэх хуулиас болоод 2020 онд шалгаж чадаагүй. Харин энэ онд шалгатал бөөн холион бантан болсон нь илэрчээ. Хамгийн эхэнд “Моннис” тээврийн хэрэгслийн дагалдах маш чухал тоног төхөөрөмж болох нэг бүр нь 25,9 сая төгрөгийн үнэтэй 40 ширхэг амьсгалын аппарат, мөн 2,5 сая төгрөгийн дефибрьлятор гээд нийтдээ нэг тэрбум төгрөгийн хэрэгслийг өнөөг хүртэл нийлээгүй аж. Өгсөн хоёр ч машины арлын болон серийн дугаар нь зөржээ. Тендерийн техникийн үзүүлэлтэнд дагалдах хэрэгслээр бүрэн тоногдлогдсон дөрвөн хаалгатай эмнэлгийн тусламж үйлчилгээний машин гэж тусгасан ч үзүүлэлтэд хүрээгүй гэнэ. Мөн гаалийн бүрдүүлэлтийг “үйлчилгээний зориулалттай бага оврын автобус” гэж хийснээс болж ашиглагч байгууллагад өндөр татвар ногдсон байна. Түүнээс гадна жолооч нар нь “Д” ангилал авах шаардлагатай болсон зэргээр “Моннис” тендерд ялсан биш бөөн давхар чирэгдэл үүсээд байна.  Энэ компанитай холбоотой иймэрхүү будлиан, маргаан байнга гардаг ч хотоос зарлаж буй тендерүүдэд ялаад байдаг нь сонирхолтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хогийн гарыг буудаачээ. Түргэний тэргэн дотор олон хүн хиймэл амьсгалын болон анхан шатны бусад тусл
2 жилийн өмнө
192.82.86.93
морх
Зочин
2 жилийн өмнө
192.82.86.93
Хогийн гарыг буудаачээ. Түргэний тэргэн дотор олон хүн хиймэл амьсгалын болон анхан шатны бусад тусламж авч чадалгүй өнгөрч байгаагийн буруутан нь энэ хулгайч бас энэ машинуудыг нь хувь хүртэж авсан төрийнхөн юм бна бүгдэнд нь үйлийн үр нь ирнэ дээ.
Төстэй мэдээ