alim.mn | 2025.05.17
Л.Халтар: Нүүрс тээвэр чухал ч байгаль дэлхийгээ устгаж болохгүй

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.13/ болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Засгийн газрын хуралдааны дундуур дараах мэдээллийг хийв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Би Засгийн газрын хуралдаанаас шууд наашаа гараад ирлээ. Цагаан хадны суурьшлын бүсэд КОВИД тархалт их байгаа тул бөмбөлөг зохион байгуулалтад орсон. Бөмбөлөг гэдэг нь жолооч нарын амьдарч байгаа кемп юм. Нүүрс тээвэр хийх нь Монгол Улсад ашигтай гэхдээ энэ замаар нүүрс тээврийг явуулснаар хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй байгаль дэлхийгээ устгаж болохгүй. Байгаль дэлхийг сүйрүүлж байгаа зам дээр хариуцагч байгууллагууд юу хийх ёстой вэ гэдэг шийдлээ бид гаргах ёстой. Өчигдөр Баянзам компанийн төлөөлөлтэй уулзахдаа гэрээгээ дүгнээд ирээрэй гээд явуулахад өнөөдөр талбай дээр асуудал үүсгэж байгаа юм байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ