alim.mn | 2025.05.17
Т.Доржханд: Нөхөн сонгуулийн үр дүнд харамсаж байна

ХҮН-ын УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд харамсаж байна. Нийт иргэдийн 40 хүрэхгүй хувь санал өгсөн. Тиймээс нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсээд байна. Эрх баригчид автомашинаар иргэдийг зөөж саналыг нь өгүүлсэн гэх мэдээлэл ирж байна. Цаашдаа ийм байдлаар явах юм бол ардчилсан сонгууль устаж, ардчилал нурах эрсдэлтэй ойр байна. Сонгуулийн үеэр шатахуун хомсдож бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс иргэд сонгуулиа өгөхгүй байж бухимдлаа илэрхийллээ. Иймд өчигдрийн сонгуулийн үр дүнд дүгнэлт хийх ёстой.

Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй гэдгийн улс төрийн хүчнүүдэд уриалж байна.

1.Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй.

2. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангая.

3. Сум, дүүрэг, баг хороог улс төрөөс ангид байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоцгооё.

Бидэнд ардчилал маш үнэ цэнтэй. Тиймээс ардчилсан сонгууль зөв бөгөөд шударга байх хэрэгтэй”


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ