Нөхөн сонгуулийн ирц хүрсэнгүй

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул дахин санал хураалт явуулахаар болжээ
22:00 цагийн байдлаар 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын ирц 34,82 хувьтай байгаа бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 39.42 хувьтай байна. Ийнхүү хоёр тойрогт явуулсан нөхөн сонгуульд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тул хуулийн дагуу нэмэлт сонгууль явуулахаар болж байна.
Энэ удаагийн нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг зарцуулсан. Нэмэлт сонгууль зохион байгуулахад мөн хэмжээний төсөв шаардагдана гэдэг мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ