alim.mn | 2025.05.18
П.Анужин, "Сөүл" Болороо, "Мандарин" Булгантуяа нар үүргэвчтэй хятадууд олноор оруулах хууль санаачилж байна
УИХ-ын гишүүн П.Анужин Сонгинохайрхан дүүргээс, Д.Өнөрболор Сэлэнгээс УИХ-д сонгогдсон. Улс төрд орохыг улайрч, алдар нэрд гарахны тулд гэр бүлээ золислохоос буцаагүй П.Анужингийн хоёр том охины эцэг хятадуудтай холбоотой ажилладаг. Байсгаад хятадуудыг "хулхидсан" хуурсан зальдсан гэх дуулианд өртдөг Амалхааны Эрдэнэбат. П.Анужин Японд удсан. Харин "Сөүл" Болороо, "Мантууш" Болороо "Гамин" Болороо гэж бизнесийн хүрээнд алдартай Д.Өнөрболор солонгосчуудтэй эртнээс сүжирсэн. Компаниа байгуулсан ч хаус барьсан ч "Сөүл рояал" гэдэг хоёр үгийг албатай юм шиг хоршуулдаг хүн. Энэ  хоёр эмэгтэй УИХ-д орохоор улайрахад нь зарим нэг нь "Энэ солонгос, япон, хятадтай сүжирсэн хүүхнүүд Монгол улсад, монгол хүнд хэзээ ч сайн зүйл хийхгүй" гэж шүүмжлэл гарч байлаа. Хий хоосон хардлага байгаагүй бололтой. Дээр нь "мандарин" хэлтэй гэж гайхуулдаг Х.Булгантуяа нэмэгджээ. 
УИХ-ын "цоо" шинэ гишүүд болох Хассуурийн Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлжээ. УИХ энэ төслүүдийг хэлэлцэхээр болсон байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ хуулийг ганцаараа эсэргүүцэж, УИХ-д ноцтой үг хэлсэн байна. Тэрээр "Энэ хуулийн төслийг харахаар гадаадын иргэнд байнга орших суух зөвшөөрөл олгосон хууль болчихоод байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг нь аваад хаячихсан. Нэг ам.доллар оруулахгүй байсан ч хөрөнгө оруулагч болж байна" гэж анхаарууллаа. Өөрөөр хэлбэл хэн дуртай гадныхан Монголд нэг ч долларын хөрөнгө оруулахгүйгээр суурьших боломжтой болно.
Үүргэвчтэй, шаахатай хятадууд Монголд олноор суурьшихыг өнөөгийн хөрөнгө оруулалтын хуулиар хааж байгаа. Энэ хуулиар Монголд хөрөнгө оруулж, 100 мянган доллар байршуулсан гадаад иргэнийг хөрөнгө оруулагч гээд виз олгодог. Гэтэл дээрх этгээдүүд энэ хуулийг өөрчилж, 100 мянган долларын босгыг үгүй хийж, хөрөнгө оруулагч нэртэй гадныханд олон удаагийн виз өгдөг хуулийн төслийг УИХ-аар батлуулах гэж байна. Энэ хуулийг санаачилж батлахад эмэгтэйчүүд олноороо оролцож байгаа нь хачирхалтай...
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ