БНТУ-д суух Элчин сайд Г.Мөнхбаярт баяр хүргэв

БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Зафер Атеш Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Г.Мөнхбаяртай уулзжээ.
БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш тавдугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Тэрээр шинэ Элчин сайд Г.Мөнхбаярт албан үүрэгт нь ажлын өндөр амжилт хүсэн, оройн зоог барьжээ.
Засгийн газраас зургадугаар сарын 30-нд хотын дарга, БХБ-ын сайд асан Г.Мөнхбаярыг БНТУ-д, УИХ-ын гишүүн асан Б.Болдыг Бельгийн хаант улсад, бизнес эрхлэгч, аялагч Ө.Батбаярыг АНУ-д суух элчин сайдаар тус тус томилсон. Нийт 25 элчин сайдын томилгоог хийсэн юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ