
БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс Оюутолгой" компанийг удирдуулахаар ярьж байна. Увс аймгийн уугуул Н.Цэрэнбат 2016 онд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд болж, давхар дээл өмсөн, "шидийг олоод нисэхийг шахав" гэдэг болсон. Н.Цэрэнбат "Увс хүнс" группыг МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин, СГЗ З.Түмэнжаргал агсны хүү Т.Дүүрэнтэй хамтарч байгуулсан залуу. Хувийн компаний захирал төрийн яаманд сайд болоод хувийн компаниа удирдаж байгаа юм шиг ханддаг тухай шүүмжлэл тасардаггүй байсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар БОАЖЯ-ны хамаг мөнгийг Увс руу зөөгөөд ч сонгогдож чадалгүй ялагдсан юм. МАН 65 суудалтай, О.Дашбалбар агсны хэлснээр "МАН-аас нэр дэвшүүлсэн бол улаан халзан төлөг ч сонгогдож байх үед Н.Цэрэнбатын хувьд нутагтаа ялагдана гэдэг залуу хүний хувьд ичмээр зүйл болсон. Нэг л өдөр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайдын ажлаа сонгуулийн дүнгээс болж өгсөн Н.Цэрэнбат зүгээр суусангүй. ХХААХҮ-ийн сайдад зөвлөж байсан гэх юм билээ. Одоо "Эрдэнэс Оюутолгой"-н захирал болохоор яригдаж байна. МАН-ын гишүүд "Нам боломж олгоод тойрог өгөөд явуулахад ялагдаад ирсэн нөхөрт албан тушаал өгөх гэж үү" хэмээн эсэргүүцэж байна.
