МАН төлөөлөгчийн мөнгө гэж 68 сая, АН 16 сая төгрөг авчээ

Анх 2005-2006 оны төсвийн төлөвлөгөөнд улс төрийн намуудад улсын төсвөөс олгох санхүүжилтийг УИХ-ын гишүүний 1 суудлыг 2005 онд 2.5 сая төгрөгөөр тооцон 190,0 сая төгрөг, 2006 онд 10,0 сая төгрөгөөр тооцон 760,0 сая төгрөгөөр төлөвлөжээ. Парламентад суудалтай нам нэг гишүүний суудлыг мөнгө гэж 10 сая төгрөг одоо ч авсаар байгаа.
мөн НИТХ-д нэг суудлын мөнгө 2 сая төгрөг байдаг. Тиймээс энэ онд НИТХ-д гурван төлөөлөлтэй Хөдөлмөрийн Үндэсний нам 6000000 төгрөг авчээ. Төлөөлөгчийн мөнгө гэж МАН 68 сая, Ардчилсан нам 16 сая төгрөг авсан байна. НИТХ-ын 45 төлөөлөгчийн 34 нь Монгол Ардын Намаас, найм нь Ардчилсан Намаас, гурав нь Хөдөлмөрийн Үндэсний Намаас сонгогдсон юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ