alim.mn | 2025.06.14
МАН-ын Бага хурлаар УИХ-д нэр дэвшигчдээ тодруулна

МАН-ын бага хурал өнөөдөр (2021.09.01) хуралдаж, УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулна. Бага хурлыг 17:00 цагт хийхээр товложээ. Эрх баригч МАН-ын тухайд нөхөн сонгуульд нэр дэвших гишүүдийнхээ хүсэлтийг энэ сарын 25 хүртэл авсан бөгөөд хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа аваад буй. Нөхөн сонгуулийн санал хураалт  ирэх аравдугаар сарын 10-нд болох юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu