alim.mn | 2025.05.18
   СХД-ийн сонгуульд хэн нь нэр дэвших вэ?

Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр горилогчид намынхаа удирдлагуудын толгойны өвчин болсоор. МАН даяараа У.Хүрэлсүхийг сул гишүүн байхаас Ерөнхийлөгч хүртэл дагасан туслах, шадар Н.Энхбаатарыг нэр дэвшүүлнэ гэж тогтсон. Гэтэл Л.Батжав гэж нэг “газрын гай” өөрийгөө санал болгож, албан бичиг өдөр өнжихгүй шидэж байна. Гэтэл МАХН-ын Онолбаатар гэгч залуу бас нэр дэвших саналаа нэмж хүргүүллээ.

   Харин үүний хажууд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх асуудал нам гүм мэт байгаа боловч Нийслэлийн нам төдийгүй СХД-т дотроо тэмцэлдэж байна.

Сонгинохайрхан дүүрэгт хамгийн нэр хүндтэй нь С.Мөнхчулуун. МАН-аас хөөгдөж, эргээд уригдан залагдан орж ирсэн хүн. МАН-д дахиж орж ирэхдээ Дэд сайд болгох юм уу, СХД-ийн сонгуульд хаалтгүй нэр дэвшүүлнэ гэсэн. Энэ амлалтдаа хүрээгүй л яваа. Тэгээд ч “60 тэрбум”-ын бүлэг гээд нэг нүдээрээ ч үздэггүй “намчин” гишүүд ихтэй сурагтай. Одоо Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын бүлгийнхэнд найр тавьж эхэлсэн болохоор “нар мандаж” магадгүй.

Гэтэл МАХН-ыг татан буулгахдаа нэмээд Э.Батшугарыг Сонигинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ гэсэн тохироо бий гэх. Харин Э.Батшугарыг нэр дэвшүүлэхгүй гэж хамгийн их эсэргүүцэж хүн нь Хотын дарга Д.Сумъяабазар. Тэрбээр “Миний тойрог” гэх нь холгүй уурсаж, Э.Батшугарыг нэр дэвшүүлэхгүй гэж сөрж байгаа. Оронд нь өөрийнхөө үнэнч “Хасар Басар” нохой болох Ж.Сандагсүрэн, Н.Алтаншагай хоёрынхоо нэгийг нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ