alim.mn | 2025.05.20
Төрийн сангийн зээлээр суралцаад эргэн төлөөгүй иргэдийг нийтэд зарлана

Дотоодын их, дээд сургуульд төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн иргэдийг зээлээ эргүүлэн төлж, дипломоо авахыг Боловсролын зээлийн сангаас санууллаа.

Тодруулбал, 1993-2016 онд Төрийн сангийн санхүүжилтээр дотоодын их, дээд сургуулиудад “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж, төгссөн төгсөгчид зээлээ төлж, дипломоо аваагүй байна.

Иргэд зээлээ эргүүлэн төлснөөр дараагийн оюутнууд Боловсролын сангийн зээлээр суралцах боломж бүрддэг билээ.

Энэ талаар Боловсролын зээлийн сангаас "Та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу!! Бид цаашдаа дипломоо аваагүй иргэдийг олон нийтэд зарлах болно" гэж мэдэгдлээ.

Боловсролын зээлийн сангаар суралцаж төгссөн иргэд дипломоо авахдаа Төрийн сангийн дансанд төлбөрийн үлдэгдлээ хийж төлөх шаардлагатай.

  • Төрийн сангийн дансны дугаар: 100 900 000 710

  • Дансны нэр: Боловсролын зээлийн сан

  • Гүйлгээний утга: Регистрийн дугаар, утасны дугаар, төгссөн сургуулиа бичих юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ