alim.mn | 2025.05.17
МАН ням гарагт Бага хурлаа хийж, Ерөнхийлөгчид дэвшигчээ тодруулна

Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тавдугаар сарын 2 буюу энэ ням гарагт тодруулж, тавдугаар сарын 5-наас өмнө материалыг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Тэгвэл энэ хүрээнд Ардчилсан нам дотоод сонгууль явуулахаар нэр дэвшигчдээ бүртгэж эхлээд байна. АН-ын дотоод сонгууль ням гарагт явагдах юм байна. Одоогоор Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар нэр дэвшихээ илэрхийлсэн.

Тэгвэл Монгол ардын намын хувьд энэ ням гарагт Бага хурлаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ тодруулахаар тогтсон юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ