alim.mn | 2025.05.17
АН-аас мэдэгдэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхээ мэдэгдээд байна

          Монгол улсын ерөнхийлөгчийн   ээлжит  сонгууль ирэх сарын 24 өдрөөс эхэлнэ. Сонгуулийн үргэлжлэх хугацаа нийт 14 хоног байдаг. Нэр дэвшигч нар энэ хугацаанд өөрсдийн мөрийн хөдөлбөрөө иргэдэд танилцуулж сурталчилгааны ажил эхлэх болно.  Харин энэ жилийн хувьд манай улсад цар тахлын хэмжээ өндөр байгаа  энэ цаг үед сонгууль  хэрхэн яаж явагдах талаарх мэдээллийг "Сонгуулийн ерөнхий хороо"-с мэдээлэл өгөөгүй байна.

Ардчилсан намаас энэ удаагийн сонгууль  нэр дэвших хүнээр Ц.Оюунгэрэл , Р.Амаржаргал нар  тодорхойлж, намын дотоод сонгуулийн сунгаанд хүч үзнэ.  Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд орох цаг болжээ" хэмээн нийтэлсэн байна. Харин өнөөдөр Ардчилсан намаас мэдэгдэл хийж Ц.Оюунгэрэр,Р.Амаржаргал нарыг энэ удаагийн сунгаанд хүч үзэхээр боллоо.  

          Ерөнхийлөгчийн сонгуульд  2021 тухайн намаас хамгийн их санал авсан гишүүд  оролцоно. Харин МАН,МАХН  хамтран хүч үзэх төлөвтэй байна. Учир нь тус хоёр нам энэ сарын 27ны өдөр нэгдэх талаар мэдээллийг олон нийтэд цацсан билээ. Энэ удаагийн  ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд  МАН,МАХН нэр дэвших эзэн тодорхой бус хэвээр байна. Албан бус мэдээллээр МАН,МАХН төлөөлж МАН дарга ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвших магадлал өндөр байна.   

А.ТАМИР

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ