alim.mn | 2025.05.17
АН-ынхан дотоод тэмцэлдээ автаж, нэр дэвшигчдээ харлуулж байна

Ардчилсан намынхан 5 нам нэгдсэн болохоор намын угшлаа дагаад фракцтай. Франц нь бүр сайхан сайхан нэртэй, дотоод зөрчил тэмцэл нь ил тод байдаг. Одоо Ардчилсан намын даргаа сонгохоор дотоод сонгууль явуулж байна. Коммунист шиг угшилтай МАН шиг, гишүүд нь даргаасаа айх айдасгүй болохоор ил тод, энд тэнд үгээ хэлж бөөн бужигнаан. Намын гишүүдийн дундаа “Увс хүнс”-ийн Амартүвшин, “Тесо” группийн Цогтгэрэл хоёр нэр хүндтэй, илүү олон санал авах санал магадлалтай гэдэг. Энэ хоёроо намнах явдал нам дотроосоо гарч байна. Увс аймгийн харъяатай УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг МАН-ын Ц.Нямдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай дотно холбоотой гэсэн бор шувуу нисгэж, бүр өмнөөс нь шүлэг зохиожээ.

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Амартүвшинг өмнө нь МАН-ын гишүүн байсан батлахыг гаргаж иржээ. “Увс хүнс”-ийн Амартүвшин, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбаттай найз, бизнесийн хамтрагч. Хамтдаа “Увс хүнс” группээ босгосон. Нэг үе НАМЗХ-нд идэвхтэй зүтгэсэн. Сүүлд Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн билээ.

Арай гайгүй нэр дэвшигчдээ АН-ынхаа дотоод тэмцэлдээ чирч, хөлдөө үрлээ. Нам дотроо нэгийгээ ингэж хэмлэх атлаа, сөрөг хүчний хувиар эрх баригчид руу хатуу үг хэлчих зүрхгүй, өөр хоорондоо гайгүй нэгнээ харлуулахад мөнгө, ухаанаа барж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ