alim.mn | 2025.05.17
ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСЭЭРЭЭ МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД АЗИ ТИВДЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Хүн төрөлхтний түүхэнд анхны төрт улсыг үндэслэн байгуулж, хүчирхэгжүүлэн мандуулж, өргөн уудам тал нутагт нүүдэллэн аж төрж байсан монголчуудын аугаа эзэнт гүрнийг эмхлэн байгуулахад хатан ухаант, эрэлхэг дайчин бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмэр үлэмж их билээ. 1942 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангийн тушаалаар “МАХЦ-т эмэгтэйчүүдээс цэргийн албаныг хаах тухай” зааврыг батлан гаргасан нь Монголын эмэгтэйчүүдийн цэрэг, батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах эхлэлийг тавьсан түүхтэй.
1990 оноос дэлхий дахины цэрэг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, олон улсын цэргийн хамтын хүч, хэрэгслийг онцгойлон авч үзэх болсонтой уялдан Монгол Улсын Зэвсэгт хүчин түүний дотор эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсноор улс орны батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах нэгэн шинэ үеийг эхлүүлсэн юм.
2006 оноос хойш Монгол Улсын 900 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ болон НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэж, НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 гаруй улсаас нийт энхийг сахиулагчдын тоогоор 25, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17 дугаарт бичигдэж, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна.
 Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Х ээлжийн батальон үүрэг гүйцэтгэж буй. Энэ баг бүрэлдэхүүнд гэхэд 53 эмэгтэй ажиллаж, энхийг сахиулж байгаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ