Баян-Өлгийд ялагдсан А.Гылымхан МАН-ын дарга зөвлөх болж, У.Хүрэлсүхийн нэр хүндийг шороотой хутгаж байна

Баян-Өлгийн эмч нар эрүүл хүнийг өвчтэй гээд группт гаргаад Эмнэлгийн дарга нь шоронд ороод бөөн асуудал болсон. Эмнэлгийн орлогч даргаар УИХ-ын гишүүн Бадeлханы эхнэрийн төрсөн дүү Манчук гэж эмэгтэй ажиллаж байсан. Энэ асуудлаас болоод, даргыг нь халаад нөгөө орлогч нь болох УИХ-ын гишүүний дүү нь дарга болов. Өлгийд ганц албан тушаалын мест гарвал Х.Бадeлханы ах дүү, хамаатан ордог жишиг тогтжээ. Боловсролын газрын дарга нь Х.Бадeлханы төрсөн дүү. Баян-Өлгийн боловсрол бүх аймгууд дотор хамгийн сүүлд бичигддэг. Ямартаа л монгол хэлээр сайн ярьж, бичиж чадахгүй байгааг МҮОНТ-ээр үзүүлсэн. Баян-Өлгийд "хаан" болсон Баделханы хамаатны ах дүү нарын төрийн ажлыг алдааг мэдсэн ч МАН-ын шударга дарга У.Хүрэлсүх таг чиг. Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй гэж энэ дээ. Яагаад гэвэл төсвийн хөрөнгөөр Баян-Өлгийд эмнэлгийн өчнөөн тэрбумын шинэ барилга баригдах гэж байгаа, тэрнийг "хусах" гээд эмнэлгийн даргад дүүгээ зүтгүүлж байгаа гэсэн хардлага гарсан. Уг нь дарга нь хариуцлага үүрээд явахад орлогч нь бас адилхан хариуцлага ёстой, нэг еэвэнгийн тал шиг хоёр албан тушаалтан. Гэтэл нэг нь халагдаж, нөгөө нь дэвшжээ.
Мөн Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Гылымхан гэж сайхан будлианы "хөрөнгө" бий. Түүнийг Аудит, АТГ-т шалгуулахаар өгчээ. Баян-Өлгийн 8 дугаар цэцэрлэгийг 1 тэрбум 200 саяар барих ёстой байсан ч, төсөв мөнгө хүрэхгүй гэж дахиад 400 саяыг улсаас нэмж авчээ. Хачирхалтай нь тeндeр зарлаагүй гэнэ. А.Гылымхан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хүн. Энэ сумын Нур гэсэн хувийн эмнэлэгт 40 сая төгрөгийг улсын төсвөөс өгчээ. Тэрчлэн Гылымхан 2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллахдаа 16 хүнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халжээ. Тэд бүгд шүүхээр заргалдан, эргэн орж ирсэн байна. Тэдэнд учирсан хохирол болох 190 сая төгрөгийг энэ нөхөр хуулиар өөрөө төлөх ёстой. Энэ бүх хэргээс мултрах гээд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зөвлөх болжээ. Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Гылымхан 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн МАН-ынхан хуйгаараа ялж байхад, Баян-Өлгийд ялагдсан нь ямархуу нэр хүндтэй байсан нь илэрхий. А_Гылымхан ялагдсан ч УИХ-ын гишүүн асан Р.Будын ажил болох "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын дарга болох гэж зүтгээд хамт олон нь хүлээж аваагүй. Юутай ч А.Гылымхан Эх орончдын баярын өдөр МАН-ын даргын зөвлөх гэдгээрээ гайхуулж сууна. Өлгийчүүд МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ нөхөрт ямар өртэй юм бэ гэж гайхаж сууна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ