alim.mn | 2025.05.16
П.Анужин: Миний амьдралд 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй
Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн П.Анужинг дөрвөн эцгийн дөрвөн хүүхэдтэй хэмээн доромжилсон бичлэг нийтэд цацагдсан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Анужин цахим хуудсаараа дамжуулан үүнд тайлбар хийжээ.  
 
Сүүлийн өдрүүдэд, Чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороод, ажлын хэсэг ачаалалтай хуралдлаа. Ажлаа дуусаад талбай орж нэг ангийн С.Ганбаатар гишүүнтэйгээ уулзахаар 2 дахь удаагаа очлоо. Өмнө нь ч очихдоо хэлж байсанчлан биеэ бодохыг, бие эрүүл байвал ихийг бүтээхийг хэлсэн. Оюу толгойн гэрээний хувьд, бид дотооддоо учир эвээ олж байж гадна талтай үгээ олно. Энэ хүн эх орон, ээж эхчүүд, ирээдүйн төлөө энд суугаа!
Ижил цаг хугацаанд олон хүн над руу Жаргалсайханы бичлэгийн талаар хандлаа! Би хувь хүнийхээ хувьд, доромж гутаамж, гүтгэлэгийг даахыг хичээж ирсээн, даадаг ч. Харин би Монгол эмэгтэйчүүд, ээжүүд, охидынхоо төлөө тэмцэнэ! Өмөөрнө!
Миний амьдралд, 4 нөхөр, 4 эцгийн хүүхэд хэмээх түүх үгүй!!! Би албан ёсоор хэлье! Хүүхдүүд минь аавтайгаа ажлаас ирэх ээжийгээ хүлээж буй!
Бүлээн мэдээгээр ажлын урт өдрийг жаргаая! Галд өртсөн залуу гэр бүл, тэдний 5 хүүхэд яг энэ цаг мөчид гэр, тавилгаа хүлээн авлаа! Нэг өдрийн өмнө болов галаа тойрч дулаан хоног ээ! гэсэн байна

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ