
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг өөрчлөхийг шаардаж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Түүний тэмцлийг иргэд дэмжиж гарын үсгээ зурж байгаа бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ирж байр сууриа илэрхийлсэн.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатарын талбайд ирж, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатарыг дэмжиж гарын үсэг зурлаа. Тэрбээр “Оюутолгойн гэрээ бол үнэхээр луйвар булхайн гэрээ шүү. Үүнийг С.Ганбаатар Монголын ард түмний өмнөөс эсэргүүцэж байгаа. “Рио Тинто” Монгол Улсын төр засгийг удирдаж байгаа” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын гишүүдийг цагдаа нар тус жагсаал руу оруулсангүй. Учир нь, коронавирусийн ойрын хавьтлын хүн жагсаалд оролцсон гэх мэдээлэлтэй байгаа аж. Тиймээс цагдаагийн хамгаалалт гараад байна.