
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан гэх үндэслэлээр хяналт, шалгалт хийхийн тулд 2019 оны гуравдугаар сарын 06-наас эхлэн онц байдал зарласан. Төр муу менежер гэдэг. Засгийн газар “Эрдэнэт үйлдэр”-ийг 100 хувь төрийн болгож аваад, төлөөний хүн хэмээн Х.Бадамсүрэн гэдэг 60 гарсан эрхмийг Ерөнхий захирлаар тавьсан. Хоохойн Бадамсүрэн 2005 онд төрийн өмчит компаний захирлаар ажиллаж байхдаа шүүх цагдаад дуудагдаж явсан. Төр орж ирснээр зургаан сарын хугацаанд 150 сая долларын "ажил" хийсэн байдаг. Мөн хятадын компанид толгой дараалан тендерт ялж, 100 гаруй хятадын компани Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлж байгаа. Хуучин оросууд хөлхдөг байсан газар, одоо хятадууд эзэгнэнэ гэх айдас эрдэнэтчүүдэд бий. "Эрдэнэт үйлдвэр"-т эрх бүхий улс складанд буйлсан огоно шиг загнаж, нэг л өдөр 9,8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.