Саяхан Канадын шүүх 2011оноос хойш үргэлжилж байгаа энэ заргад цэг тавьж хэтэрхий өндөр хэмжээний бооцоо тавьсан гэх үндэслэлээр хэлцлийг хүчингүйд тооцсон байна. Хэлцлийг хүчингүйд тооцсоноор ялагдсан нь ялсандаа 500 мянган доллар төлөх үүргээс бүрэн чөлөөлөгджээ. 2011 оны 1-р сард канад залуу Эдмунд Марк Хупер болон Мишель Праймо нар нь хагас сая доллароор мөрийцөн “хайч чулуу давуу” тоглохоор тохиролцжээ. Тохирсоноо гэрээгээр баримтжуулж бүр нотариатаар батлуулсан. Тэд нийтдээ гурван удаа тоглохоор тохиролцсоноос Эдмунд хоёрт нь хожигдсон. Ингээд гэрээнд заасны дагуу 500 мянган долларыг Мишельд төлөх үүрэгт унажээ. Ялагдагч нь мөрийгөө төлөхийн тулд байшингаа барьцаанд тавин зээл авчээ. Гэсэн ч гэр бүлийнхээ эсэргүүцэлтэй тулж улмаар 2017 онд “хайч чулуу давуу” тоглоомны хэлцлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд өргөдөл гаргасан. Ялагч Мишель мэдээж эсэргүүцэж мөрийгөө төлөхийг шаардсаар иржээ. Аз болоход эхний шүүх хурлын шийдвэр түүний талд гарсан. Гэсэн ч ялагдсан Эдмунд давж заалдсан байна. Эцэст нь шүүх “хайч чулуу даавуу” тоглоом нь “биеийн хүчний чадвар, оюуны чадавхи шаардадгүй агаад тохиолдол азын байдлаар ялж ялагддаг” хэмээн үзэж ийм энгийн тоглоомны мөрийд 500 мянган доллар тавьсан нь үндэслэлгүй өндөр гэж дүгнээд хэлцлийг хүчингүйд тооцсоноор Эдмундын амьдрлыг аварчээ.
Эх сурвалж : https://www.odditycentral.com/news/517000-rock-paper-scissors-debt-ruled-invalid-by-canadian-court.html
