alim.mn | 2025.06.18
АН-ын 10 гаруй гишүүн сайд болохоор горьджээ

Ардчилсан намынхан найман жил гудамжинд байлаа. Их л зүдэрсэн байж, хамтарсан засаг байгуулах сургаар хамгийн их баярлаж орж ирсэн. Дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохоор болоход хамгийн их харамсссан. Ямартаа л Эрдэс баялгийн сайд Ц.Туваан чуулган дээр "Болохгүй бол нөгөө муу муулаад байгаа АН чинь байгаа шүү, хамтарвал хамтаръя" гэж шууд хэлсэн билээ. Нөгөө бэлэн бор гэдэг л тэр байхдаа... Тэрчлэн шинэ Ерөнхий сайд Г.Занданшатараас хамгийн түрүүнд Ц.Туваан: АН-ын сор болсон чадвартай боловсон хүчнүүд ажилласан. Эдгээрийг үргэлжлүүлэн ажиллуулах уу? гээд "Нэг Засгийн газар гараад, өмнөх ЗГ-ынхаа хийсний үгүйсгэж болохгүй. Засаглалын тогтвортой байдал чухал" гэж хариулахад

-Ц.Туваан: Залгамж чанарыг барьж ажиллана гэдэг үг сонслоо. Баярлалаа" хэмээн бараг л хоёр нүдэнд нь баярын нулимс цийлэгнэх шахсан. "Тунгалаг Тамир" кинонд Хадгийг нь ав, хадгийг нь ав" гэж чичирдэг шиг л...

Юутай ч Ардчилсан намын 10 гаруй гишүүн сайд болохын төлөө юу ч хийхээс буцахгүй горьдож, МАН-ын томчуудыг ээрч хоргоосон гэх. Албан тушаал гэж ийм хүчтэй. Юун Ардчилсан нам, юун үзэл баримтлал. Тэрэн дунд Говь-Алтайн Амгаланбаатар бүр их горьдон гүйж явсан гэх...Арай үгүй байгаа даа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ