alim.mn | 2025.05.24
Ихэр дуучны цомгийн баяр энэ сарын 31-нд болно

"Аргагүй санагддаг хорвоо", "Ааваа дурсана", "Ундармаа" дуунууд нь хит болж ард түмэн ихэр дуучдыг их сонирхох болсон. Ихэр дуучид Баянхонгор аймгийн Богд суманд төрж өссөн. Ихэр дуучны нэг Г.Алтанхундага нь ҮИУТ-ын гоцлол дуучин. 2017 оноос ҮУИТ-т ажиллаж, Дуучин, Гоцлол дуучин, Албаны даргаар үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Соёлын тэргүүний ажилтан Г.Алтанхундага 2018 онд Төрийн хошой шагналт, АЖ, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан”-нд Шилдэг дуучин, 2019 онд МУАЖ Ч.Шархүүхэний нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын II-р уралдаан”-д МУАЖ Ч.Шархүүхэний Нэрэмжит шагнал, 2021 онд Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур -35” наадамд Дэд байр эзэлжээ.
• 2022 онд Төрийн хошой шагналт, АЖ, ХБ Л.Цогзолмаагийн нэрэмжит “Ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын VII уралдаан”-нд АЖ, ХБ Л.Цогзолмаагийн Нэрэмжит шагнал, 2023 онд МУАЖ Ч.Шархүүхэний нэрэмжит “Ардын богино дуу дуулаачдын улсын III-р уралдаан”-д Тэргүүн байр, 2023 онд МУГЖ Ш. Даваахүүгийн нэрэмжит Монголын үндэстэн ястаны ардын богино дуу дуулаачдын Олон Улсын уралдаанд Гутгаар байр эзэлсэн.
Олон улсын уралдаанд амжилттай оролцож 2024 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Осипович Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XIV дэх удаагийн уралдаан-д “Ардын дуу дуулаач”-дын төрөлд Тэргүүн байр, 2024 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Осипович Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XIV дэх удаагийн уралдаан-д “Эх орны сэдэв”-т төрөлд Тэргүүн байр эзэлжээ.
•Г.Алтанбагана, Г.Алтанхундага хоёр 2025 онд “Өртөөлөн эгшиглэхүй” теле концерт, 2025 онд “Ихэр аялгуу” цомгоо үзэгчдэд хүргэжээ. Ихэр аялгуу цомгийн нээлт баяр энэ 5 дугаар сарын 31-нд болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ