alim.mn | 2025.05.19
Өмнөд Солонгосын К-ПОП од дээд зиндааны биеэ үнэлэгчид Сovid19 халдаажээ

Солонгосын  к-поп оддын нэг, “SUPERNOVA”  хамтлагийн гишүүн, хэд хэдэн цувралд гол дүр бүтээж  тайзны Юнхак нэрээрээ алдаршсан Чон Юн Хак өнгөрсөн 3-р сарын сүүлээр Япон явж “G-EEG” гэдэг хөгжмийн шоуны шүүгчээр ажиллажээ. Энэ үед арлын улсад коронавирусын халдвар эрчимтэй тархаж дөрвөн мянга гаруй хүн халдвар аваад байсан. Солонгос од Японоос ирсэн даруйдаа Сөүлд 14 хоногийн гэрийн хорионд орох ёстой байсан ч үл тоожээ. Тэрээр гадуур явж зугаа цэнгэлийн дүүрэг гэгдэх Каннамын насанд хүрэгчдэд зориулсан тусгай газраар үйлчлүүлсэн байна.  Хорионы үеэр к-поп одоос шинжилгээ авахад хариу эерэг гарчээ. Түүнтэй хамт цагийнг өнгөрөөсөн дээд зиндааны биеэ үнэлэгч мөн халдвар авсан нь тогтоогджээ.  Дуучин одыг харьяалдаг продакшин болсон явдлыг эрс няцаасан ч эцсийн эцэст хүлээн зөвшөөрөхөд хүрчээ.

Юнхак насанд хүрэгчдийн тусгай газрын бүсгүйтэй уулзсан агаад түүний шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн. Тэр хоёр хуучны танил байсан

Дуучны мэдүүлснээр Японоос буцаж ирсэн 3-р сарын 24-ний өдрөөс л бие нь тавгүйрхэж байжээ. Гэсэн ч хоёр өдрийн дараа биеэ үнэлэгчтэй уулзжээ. 3-р сарын 27-нд биеэ үнэлэгчийн бие мөн муудсан тул шинжилгээ өгөад  4-р сарын 3-нд хариу нь эерэг гарсан байна. Энэ хугацаанд бие үнэлэгч нь нэг өрөөнд хамт байдаг өөр нэг биеэ үнэлэгчид коронавирусын халдвар халдааж амжжээ.  Энэ явдал Солонгосын к-поп ертөнцөд шуугиан дэгдээж Юнхакын шүтэн бишрэгчдийг ихэд гонсойлгож гомдоожээ.

 

Эх сурвалж : https://www.asiaone.com/entertainment/k-pop-idol-yoon-hak-spreads-covid-19-woman-adult-entertainment-business-and-possibly


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu