alim.mn | 2025.05.14
Ц.Амгаланбаяр генералын хүү ард түмнийг битгий доромжил
Бригадын генерал Ц.Амгаланбаяр гэж Миеэгомбын Энхболдын гарын хүн, Ц.Нямдоржийн дотны нөхөр нэг "ноён" байв. ЦЕГ, Замын цагдаа, Онцгой байдлын Ерөнхий газар, ХСИС, ШШГЕГ-ын дарга гээд бүх хуулийн байгууллагыг удирдсан "супер цагдаа" л даа. Шүүхийн шийдвэрийг удирдаж байгаад тэтгэвэрт суухдаа 60 гаруй сая төгрөгийн тэтгэмж аваад явахад "Энэ хүн тэтгэмж авах биш, халагдаад явах хүн дээ" гэлцсэн. Манай томчууд хүүхдүүдээ төрийн алба, улстөрийн сонгуульд сойхдоо дуртай. Ц.Амгаланбаярын хүү А.Амартүвшин НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, нүдэн дээр хараажаар их мөнгө заран сонгогдсон. Сайн аавын хүү саадгүй Хотын 2 дугаар орлогч болж мандан бадрав. Амьдрал мэдэхгүй, гал түлж үзээгүй нэгэн шахуу байх. Хотын орлогч болоод нийслэлчүүдэд анхны том сюрпризээ барилаа.
Өчигдөр тэрбээр "32 мянган зуух ногоон төслийн зээлээр олгоно" гэж мэдэгдэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "Агаарын бохирдлын 55 хувь нь гэр хорооллын яндангаас болж байна. Хийн дэд төвүүдийг байгуулж 15-20 мянган айл өрхийг холбоно. Дулаан болон хэрэглээндээ газ ашигласнаар эрчим хүч хэмнэнэ.
Хоёр жилийн хугацаанд Сэлбэ дэд төвийг байгуулна. Нүүрс түлэхгүй л байвал агаарын бохирдол буурна. Гэрт 95 мянган айл өрх амьдарч байна. Тэр өрхүүд гар хийцийн болон уламжлалт зуух хэрэглээд байна. Ногоон зээлийн нөхцөлөөр 28 тэрбум төгрөгийн өртөгтэй 32 мянган шинэ зуух тараана" гэж юмны эзэн шиг загнав. Одоо тэгээд яах вэ дээ, бидний сонголт, бидний тусгал юм даа. Аль нэг газраас, урдаас төсвийн мөнгөөр баахан зуух авчих түгээх нь дээ. Дараа жил галын хайч сольж өгөх байхаа, энэ янзаараа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
5 сарын өмнө
202.131.225.242
Хуцаж байгаа шүү . Энд Амгаланбаяр ямар хамаа бна
Зочин
2 сарын өмнө
66.181.183.113
ярих чадвар муу
thebulljohn
1 сарын өмнө
185.253.97.142
HOW I RESTORED MY STOLEN BITCOIN WITH THE HELP OF THE HACK ANGELS RECOVERY AGENCY. I want to share my incredible experience with THE HACK ANGELS RECOVERY AGENCY. It’s really a testimony for me. I found myself in such a predicament not too long ago, having invested a significant amount of money in what I believed to be a promising platform, only to discover it was nothing more than a fraudulent scheme. I was defrauded of $1.6 million in Bitcoins. I learnt my lesson. I made every attempt to get my money back from them, but with no success. Eventually, a buddy who had gone through a similar situation suggested THE HACK ANGELS RECOVERY AGENCY. A recovery AGENCY. I got in touch with them via WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) And with their technical expertise. they were able to easily retrieve all of the money that had been stolen. I heartily suggest them to anyone experiencing a similar situation. They focus on individualized care and transparent communication, ensuring client support throughout the process.
Төстэй мэдээ