alim.mn | 2025.05.14
Солонгосын тэргүүн хатагтай нөхөртөө нөлөөлж онц байдал зарлахад хүргэв гэжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл өчигдөр шөнө дэлхийг донсолголоо. Тэрбээр сөрөг хүчнээ ардчилсан, умард Солонгостой холбоотой хэмээн зарлаж онц байдал зарласан юм. Харин БНСУ-ын Үндэсний асамблей яаралтай хуралдаж, хуралдаанд оролцсон 190 гишүүн бүгд эсэргүүцсэнээр онц байдал цуцлагдав. Солонгосчууд ерөнхийлөгчийнхөө энэ гэнэтийн үйлдлийг тэргүүн хатагтай холбон шүүмжилж байна. 51 настай ч 30 настай мэт харагддаг энэ хатагтайн талаар цуу яриа их. Нөхрийнхөө ажилд хутгалддаг, хэт нөлөөлдөг гэдгээс гадна авлига авсан гэгдэж байлаа. Өнгөрсөн зун 2250 долларын үнэтэй Dior брэндийн үнэтэй цүнх бэлгэнд авсан, хувьцааны хууль бус арилжаанд оролцсон гэж прокурорын байгууллага мэдээлж байв. 

 Солонгосын тэргүүн хатагтай Ким Кеон Хэ урлагийн чиглэлээр мэргэшсэн. Ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Ким Кеон Хэ нар 2012 онд гэрлэсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч 63 настай бол Тэргүүн хатагтай 51 настай. 

 Тэрбээр Сөүлийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургууль төгссөн, боловсролтой бүсгүй. Ким Кеон Хэ нөхөр нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад карьерынхаа талаар худал мэдүүлсэн гэх дуулианд холбогдож, олон нийтийн өмнө толгой бөхийн уучлалт гуйсан билээ. Бүсгүй “Би сайхан харагдахын тулд карьерынхаа талаар худлаа бичсэндээ уучлалт гуйж байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан юм. Эргээд бодоход энэ бол гутамшиг байсан” хэмээж, уг дуулианаас нь болж хүнд замыг туулан, өдий зэрэгт хүрсэн нөхрийг нь дэмжихээ болихгүй байхыг солонгосчуудаас хичээнгүйлэн хүссэн юм. 

Танилцаад 10 жил гаруй болж буй тэдний дунд ямар ч хайр дурлал байдаггүй, байгаа ч үгүй, эхнэр нөхөр биш зүгээр л хамтрагчид гэх яриа ч бий. Гэхдээ тэд олны өмнө хамт гарч ирэх болгондоо аз жаргалтай харагддаг. БНСУ-ын Тэргүүн хатагтай залуу харагддаг нууцаа хуваалцахдаа “Миний гоо сайхны нууц Солонгост үйлдвэрлэдэг маск, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн ач тус биш. Харин байнга оюун ухаанаа сайжруулж байдагт оршдог” гэсэн байна. Түүний ярьж буйгаар тархи залуу байх тусам үрчлээ бага байдаг аж.

Солонгос эмэгтэйчүүдийн сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдэж, карьертаа анхаарал хандуулж ирсэн Ким Кеон Хэ урлагийн боловсролоор магистр зэрэгтэй бол дижитал контент дизайны чиглэлээр докторын зэрэгтэй. Кеон Хэ, Сүк Ёл нар хүүхэдгүй. Дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг. БНСУ-ын Тэргүүн хатагтай 2009 онд “Кована Контент” урлагийн үзэсгэлэнгийн чиглэлээр мэргэшсэн компанийг байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн. Ерөнхийлөгч нөхөртэй ч карьераа орхихгүй байхыг илүүд үздэг Кеон Хэ нөхрөө Ерөнхийлөгч болсны дараа эзэгтэйн үүргээ биелүүлж, түүнийг дэмжиж, ар тал нь болно гэдгээ хэлж байсан билээ.

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
thebulljohn
1 сарын өмнө
185.253.97.142
HOW I RESTORED MY STOLEN BITCOIN WITH THE HELP OF THE HACK ANGELS RECOVERY AGENCY. I want to share my incredible experience with THE HACK ANGELS RECOVERY AGENCY. It’s really a testimony for me. I found myself in such a predicament not too long ago, having invested a significant amount of money in what I believed to be a promising platform, only to discover it was nothing more than a fraudulent scheme. I was defrauded of $1.6 million in Bitcoins. I learnt my lesson. I made every attempt to get my money back from them, but with no success. Eventually, a buddy who had gone through a similar situation suggested THE HACK ANGELS RECOVERY AGENCY. A recovery AGENCY. I got in touch with them via WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) And with their technical expertise. they were able to easily retrieve all of the money that had been stolen. I heartily suggest them to anyone experiencing a similar situation. They focus on individualized care and transparent communication, ensuring client support throughout the process.
Төстэй мэдээ