alim.mn | 2025.05.14
Морио молор эрдэнэ гэдэг монголчууд "нүүрсний хулгайч"-аа орой дээрээ залах уу?

Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр Д.Дагвадорж сонгогдлоо. Өмнөговийн нүүрснээс чамгүй хувь хүртэж баяжсан тэрбээр Завхан аймгийн Яруу сумын уугуул, Даян бөхийн дэвжээний тэргүүнээр ажилладаг. "Ажнай"-н Бат-Эрдэнийн гарын хүн Д.Дагвадорж 550 төлөөлөгчөөс 485 төлөөлөгч нь санал хураалтад оролцож, Д.Дагвадорж 318 төлөөлөгчийн санал авсан байна. Үнэмлэхүй ялалт гэсэн үг. Гэвч иргэд морио молор эрдэнэ гэж өргөмжилдөг монголчууд нүүрсний хулгайчаа орой дээрээ залах уу гэж шүүмжилж байна

Тод манлай уяач тэрбээр "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалтай. Түүнийг 2022 онд нүүрсний хэргээр шалгаж, хуулийн байгууллагаас саатуулж байсан. Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой Транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ши Шао Хуа нарыг хорих санал хүргүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Гэвч удалгүй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй буюу харьяалал зөрчигдсөн гэж дүгнэн яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байв.

Тухайн үед Д.Дагвадоржийг Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1624 удаагийн давтамжтайгаар хилээр гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд буруутгасан байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
5 сарын өмнө
59.153.112.130
Эзэнгүй төртэй улсад элдэвтэй хулгайч нар ёстой дураараа самрах юмаа. Уул нь юун наранд тарвалзах, хар гэрт далан давхар цоожны цаана байх ёстой хулгайч байна шдээ. Хулгайч нар супер хулгайчаа дуу нэгтэйгээр орой дээрээ залжээ. Хулгайчаас энэ төр хохирсон хохиролоо яаж барагдуулж авахыг харцгаах л үлдлээ.
Зочиг
5 сарын өмнө
202.55.188.35
Хулгайч луйварчин хүн л дээш дэвшиж тодорч байгууллага холбоо толгойлдог болжээ Энэ хүн харгалзагчтай газар байх хүн шүү дээ хууль хяналт шүүх хүнии хэтэвчинд оржээ Уяачидын холбоо удахгүй сонгууль хиих л болж дээ
thebulljohn
1 сарын өмнө
185.253.97.142
HOW I RESTORED MY STOLEN BITCOIN WITH THE HELP OF THE HACK ANGELS RECOVERY AGENCY. I want to share my incredible experience with THE HACK ANGELS RECOVERY AGENCY. It’s really a testimony for me. I found myself in such a predicament not too long ago, having invested a significant amount of money in what I believed to be a promising platform, only to discover it was nothing more than a fraudulent scheme. I was defrauded of $1.6 million in Bitcoins. I learnt my lesson. I made every attempt to get my money back from them, but with no success. Eventually, a buddy who had gone through a similar situation suggested THE HACK ANGELS RECOVERY AGENCY. A recovery AGENCY. I got in touch with them via WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com ) And with their technical expertise. they were able to easily retrieve all of the money that had been stolen. I heartily suggest them to anyone experiencing a similar situation. They focus on individualized care and transparent communication, ensuring client support throughout the process.
Төстэй мэдээ